​УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг яллагдагчаар татаж, хилийн хориг тавьжээ

Moderator
2023/01/13

Түүнийг Хөгжлийн Банкнаас зээл аваад өдгөө чанаргүй зээлдэгчийн тоонд ороод буй НВЦ ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгээс их хэмжээний хахууль авсан нөхцөл байдал тогтоогдсон учир  яллагдагчаар татаж, хилийн хориг тавьжээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг энэ талаар "НВЦ-ын Ц.Баатарбилэг бид хоёр олон жилийн найзууд. Найз маань 2017 онд Хөгжлийн банкнаас зээл авсан юм билээ. Тэр үед зээл авахад нь нөлөөлсөн зүйл надад байхгүй. Нэгэнт энэ асуудал их хурал дээр ороод ирсэн болохоор асуудал нэг тийш шийдэгдэх байх. Ямартай ч ийм асуудалд нэр холбогдож байгаад харамсаж байна" гэлээ. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.