“Дизель түлшний үнэ 12 дугаар сард хямдарна... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д айлчлахдаа "Роснефть" компаниас дизель түлшийг зах зээлийн үнээс 10 хувийн хямдралтайгаар авах 5 жилийн гэрээ байгуулсан. АИ-92-ыг 815 ам.доллар, дизель түлшийг зах зээлийн үнээс 10 хувиар хямд авахаар гэрээ байгуулсан учраас дизель түлшний үнэ цаашид хямдарна гэсэн үг” гэж 2022 оны 11 дүгээр сарын 22-нд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мөн ч бардам хэлж байв.
Тэгвэл түүний хэлсэн тэр үгс “Би чамд хайртай”-гийн Үрлээгийн үг байсан гэж үү хэмээн ард иргэд чинь асууж байна. Салбарын сайдын тэр үг ард иргэдэд ямар их хүлээлт үүсгэсэн гэж санана. Тэр тусмаа газар тариалан, уул уурхай эрхэлдэг том жижиг ААН, Нийтийн тээвэрт хүлээлт үүсгэсэн хэвээр байна.
Гэтэл 12 сар байтугай 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс ч дизелийн үнэ хямдарсангүй. Харин ч бүр нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд хөдөөд 4000-ыг давж, АИ-92 бензин дээр дугаарлалт үүсэх хандлагатай бболчихож.
Нөхцөл байдал ийм байхад салбарын сайд нь энэ талаар ам ангайхгүй, яагаад ярьсан хэлсэндээ байж чадахгүй байгааг асуугсад олон ч “Нүүрсний хулгайн хэрэг”-ийг тойрсон элдэв асуудал, их бага хэмжээний мөнгөний сүрэнд дарагдчихаад байна.
Гэхдээ сүржин мэдээлэл нь хэрхэн биелэх талаар хэлэх нь зүйтэй шүү, Ж.Ганбаатар сайд аа. Тэгээд ч чихрийн наймаа эрхлэх, уул уурхайн салбарыг авч явах 2 чинь газар тэнгэр шиг ялгаатай гэдгийг сануулахад илүүдэх юун.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна