УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томиллоо. Томилгоотой холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асуув.
-УИХ асуудлаа танхимдаа биш хоёр давхрын Засгийн газрын хуралдааны өрөөнд хэлэлцэж байна. Мөн Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооны даргыг ойр ойрхон сольж байгаа нь энэ ажлыг бодлогоор тасалдуулах гэж байгаа хэрэг үү?
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлттэй холбоотой гэрч болон хамаарал бүхий этгээдийг гэрчээр асууж, нотлох баримтыг шинжлэх ажлыг ирэх долоо хоногт зохион байгуулна. Нийт гурван удаагийн сонсгол зохион байгуулахаар төлөвлөсөн.
Олон асуудал нотлох баримттайгаар ил болно. Иргэд цочирдох байх.
Хянан шалгах түр хороо хуулийн дагуу татан буугдах хүртэл даргаар ажиллах бодолтой байна. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэсэн үг би. Би айхгүй байгаа.
Энэ оны дөрөвдүгээр сард түр хорооны ажлынхаа тайланг УИХ-д танилцуулна. Тийм учраас байнгын хорооны дарга боллоо гээд түр хорооны даргаас чөлөөлөгдөх шалтгааныг олж харахгүй байна. Чөлөөлөгдөхдөө тулах юм бол би байнгын хорооны дарга болох албагүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
202.21.109.58
Маш зөв шүү ..хэлсэн амандаа хүрээрээ. МАН ын хамааралтай...АН-ын бүгдийг нь хэлээрэй... Ээж нь авсан..Авгай нь авсан илээр хэлээрээ ..Өөрийн чинь авгай аваагүй бол бүгдийг нь үнэнээр нь хэлж...Хууль зүйн байнгын хорооны хийх ажлын гол нь шүү... ДАРАА нь БОАЖЯ... БАНКНЫХАН.... шударга бол чи ХҮРЭЛ ХҮҮГИЙН оронд очно шүү
Хариулах66.181.161.22
Энхбаяр дүүдээ итгэдэг шүү шудрага байх нь хамгийн чухал хүмүүжил
Хариулах45.117.35.28
Албан тушаал өгч амыг чинь барих гэж байна. Хөгжлийн банкийг сөхрүүлсэн луйварчид үхтлээ айж байна. Олон түмэн өөрт чинь итгэл өгч, харж байгаа шүү.
Хариулах59.153.115.231
Яг зөв наад хөгжлийн банкны холбоотой ажлаа эцэст нь тултал хийгээрэй шийдэлд хүрээрэй танд итгэдэг бас одоо ч итгэж байна амжилт хүсье
Хариулах103.212.116.163
Үнэнч шудрага,зөв бодлоготой өндөр мэдлэгтэй хуульч гэж хүндэтгэдэг, энэ нийгэмд бугшсан луйвар булхайтай зоригтой тэмцээрэй
Хариулах