Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчинтэй байх хугацаа дуусгавар болсонтой тул нэр бүхий дарга нарыг ийн чөлөөлж байгаа юм.
Төрийн нарийн бичгийн дарга нар:
Ханджавын Батжаргалыг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын,
Санжаадоржийн Оюунбилэгийг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын,
Баяраагийн Бямбадагвыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын,
Чулуунцэцэгийн Золбаярыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын,
Нансалын Тавинбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын,
Цэвэгмидийн Эрдэмбилэгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө.
Засгийн газрын агентлагийн дарга нар:
Лхамсүрэнгийн Алтангэрэлийг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын,
Доржсүрэнгийн Жаргалсайханыг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын,
Самданнямын Мөнхчулууныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын,
Болдбаатарын Билгүүнийг Стандарт, хэмжил зүйн газрын даргын,
Цэдэнбалын Батзулыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын,
Бямбасүрэнгийн Оюунсанааг Ойн газрын даргын,
Лхагвасүрэнгийн Дашдэмбэрэлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын,
Ишравжаагийн Даваадоржийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын,
Ганзоригийн Батдоржийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргын,
Анандын Энхманлайг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын,
Төмөр-Очирын Ням-Очирыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Боловсролын ерөнхий газрын даргын,
Содномрэнцэнгийн Мөнхнасанг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын,
Намчингийн Мөнхзулыг Соёл, урлагийн газрын даргын,
Лхамсүрэнгийн Баярмандалыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын,
Ойдовын Чулууныг Үндэсний геологийн албаны даргын,
Дамдинжавын Батчулууныг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын,
Даваахүүгийн Нарантуяаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна