Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд ноцтой халдаж, хүнд гэмт хэрэгт илтэд гүтгэсэн мэдээллийг зохион байгуулалттай, улс төрийн зорилгоор тараах боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч сүүлийн жилүүдэд байгалийн баялаг, хууль бусаар алдсан орд газрууд, үйлдвэрээ, төр ард түмний мэдэлд олон нийтийн хяналтад оруулах тэмцэл хийж ирсэн билээ.
Нүүрсний хулгай, төмөр замын авлига зэрэг хууль бус үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхийлөгч ямар ч холбоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Улс орны байгалийн баялгийг хулгайлж, төр, ард түмнийг хохироож ирсэн гэмт этгээдүүд энэхүү шударга ёсны тэмцлийг зогсоох, манлайлан удирдаж буй хүмүүсийг нь харлуулах, нэр хүндийг унагах бүхий л оролдлогыг тасралтгүй хийсээр байна.
Төрийн тэргүүний нэр хүнд хуулиар хамгаалагддаг тул гүтгэлэг тарааж буй үйлдлүүдийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаа болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч байгалийн баялаг, ард иргэдийн боломжоос хулгайлсан аливаа гэм буруутай этгээдүүд, авлига, хээл хахууль, хууль бус үйлдлүүдтэй хийж буй тэмцлээс ухрахгүй гэдгийг мэдэгдэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
202.126.89.130
yoronhiilogchoo nuursnii hulgain heregtei bolbootoi nudend uzegdeheer gart barigdahaar yu hiisen be
Хариулах202.126.89.130
uneheer holboogui bol ene nuursnii hulgaichidtaigaa hurdan shuurai temtseeche ard irgedee hamgaalaach gants neg temtsej ugee helj bga irgedee daramtalhaa bolih heregtei sh de
Хариулах202.126.90.1
Ямар ч холбогдолгүй юм бол яагаад ард түмэнтэйгээ нэгдэж тэмцэхгүй байгаа юм бэ
Хариулах202.126.88.225
Тэмцэлээсээ ухрахгүй гэсэн юмуу ?Тэгвэл сэлмээ эргүүлсэн нь тэр дээ муу поооп
Хариулах103.229.121.147
Bank dampuuruulj olson mongoor Solongost casino toglohod ch oroltsoogui biz.
Хариулах