Л.Наранбаатар цементийн салбарыг дампууруулахад хүчин зүтгэв

Moderator
2023/01/11

Улсын гэх ганцхан үйлдвэрээрээ ТӨР өөрөө хэрхэн тоглож, сүйрүүлж, дампууруулж буйн тод жишээ бол  ХӨТӨЛ. Дэлхийд хоцрогдсон технологийг халж, шинэ бүтээн байгуулалт хийсэн хувийн хэвшлийнхэн өнөөдөр төрдөө дээрэмдүүлчихлээ. Концессийн гэрээгээр үүрэг хүлээгч хувийн хэвшил нь банкнаас зээл авч, эрчим хүчний дэд станц, авто зам, төмөр зам, хуурай аргын үйлдвэр зэрэг 33 томоохон объект барьсан. Ингээд үйлдвэрлэл нь эхэлмэгц төр булаагаад авчихсан. Бүр захирлаар нь өнөөх алдарт “Оймс” Л.Наранбаатарыг томилсон. Гэтэл Л.Наранбаатар Хөтөлөөр шоу хийж, өөрийнхөө пи-арыг хийхээс өөрөөр гийгүүлсэнгүй.

Хувийн хэвшлийнхний босгосон бүтээн байгуулалтыг өмнө нь байсан мэтээр олон нийтэд ойлгуулж, мөн банкны зээлээ хувийн хэвшлийнхэн өөрсдөө төлөх ёстой гэж ам нээж амжив. Угтаа бол тэрхүү зээлийг бүтээн байгуулалтыг ашиглаж, ашиг олж буй нь төлөх ёстой. Үнэндээ Хөтөлд төрийн гэх юу ч байгаагүй, байсан ганц нойтон аргын үйлдвэр нь дампуурчихсан. Одоо харин төр гэх айхтар нэрээрээ хувийн хэвшлээ хэмлэж сууна.

Л.Наранбаатар гэх нөхөр Хөтөлд ач холбогдол өгч байгаа нь зүгээр л жүжиг болохыг үйлдвэрийн шохой агуулах ангорын дээвэрт маш том онгорхой үүссэнээс харж болно. Л.Наранбаатар үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцдаггүй, ширхэг асуудалд ч сэтгэл тавьдаггүйн илрэл нь энэ буй.

Гол асуудал нь Л.Наранбаатар хувийн хэвшлийн бусад үйлдвэрүүдтэйгээ бодлогын түвшинд харилцан уялдаж ажилладаггүй, бодлогогүй пи-ар тоглолтынх нь уршгаар цементийн салбар бүхлээрээ дампуурлын ирмэгт ирчихлээ.

Гэхдээ нэд нэг зүйлийг онцлоход “Хариуцлага нэхье” гэвч  төрийн оролцоо бүхий газарт  ямар ч хариуцлага  байдаггүйг бид энэ мэт олон жишээнээс харж болно. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.123.69
    2023/01/13

    Сайн ажиллаж байгаа арай гайгүй боловсролтой монголдоо ээлтэй сэтгэлтэй бүхэнд ямар дургүй болчихсон нийгэм бэ

    Хариулах
  • 49.0.137.164
    2023/01/12

    Ene shulsee uschuulehees ch neg ih gavihgui baihhaa harin neg zuv yum ni Beltreg Enkboldruu gutlaa tail shidsen ni avuushtai

    Хариулах
  • 192.82.73.59
    2023/01/11

    Энэ бол зүгээр л харлуулалт байна.Наранбаатар ажил хийсэн гэж харж байгаа шүү.Хувьд очлоо гэх луйвраар аваад хийсэн нь юу билээ..Луйварчдын довтолгооны гол бай нь энэ үйлдвэр болж. Аар саархан өө дутагдал эрж гүтгэх доромжлох ажлыг уйгагүй хийх юм. Овоо гайгүй ажиллуулаад байхаар улам л шээс нь гоожих юм.

    Хариулах