Томуу, томуу төст өвчний тархалтын мэдээллийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хүргэлээ.
Тэрбээр, Томуу, томуу төст өвчний тархалт сүүлийн гурван долоо хоногт нэмэгдэж байна. Нэгдүгээр сарын 9-ний байдлаар амбулаториор үйлчлүүлэгчийн 13 хувь нь томуугийн шалтгаантай байгаа нь өмнөх долоо хоногоос 3 хувиар өссөн үзүүлэлт. Томуугийн В, H1N1 болон А хүрээний вирус давамгайлж, өвчлөл үүсгэж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 30 хувь нь амьсгалын замын цочмог хүндрэлийн шалтгаантай байгаа нь өнгөрсөн долоо хоногийнхоос 6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Яаралтай тусламжийн тасгаар эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 72 хувь, Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 85 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай. Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 76 хувьд нь мөн амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна.
Томуугийн улирлыг угтуулан 2022 оны аравдугаар сараас эхлэн 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, 65-аас дээш насны архаг суурь өвчтэй хүмүүст томуугийн дархлаажуулалтыг эхлүүлсэн. Вакцинд хамрагдсан байдал улсын хэмжээнд 82 хувьтай байна.
Вакцинд хамрагдсан байдал:
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдэд:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна