Саяхны нэг өдөр яг ийм тохиолдол гарчээ. Хүнсний дэлгүүр ажиллуулдаг эгчээс нэг залуу утсаараа яриулахыг гуйж, аваад нэлээд удаж байгаад өгч. Утсаар нь ярихгүй, үзээд зогсоод байсныг нь хальт анзаарсан гэнэ. Утсыг нь өгчхөөд явсны дараахан харин мөнөөх эгчийн банкны данс хоосорсон байсныг мэдээд хууль хяналтын байгууллагад ханджээ.
Дэлгүүр, худалдаа үйлчилгээний газар, эмнэлэг, сургууль ер нь хаа нэгтээ явж байхад тань хэн нэгэн тусламж хүсэн утсаараа яриулаач гэх тохиолдол гардаг шүү дээ. Тэгвэл хэнд ч өгч болохгүй бүх хувийн нууцлалтай мэдээллийг тань агуулсан гар утсаа хэн нэгэн танихгүй этгээдэд түр хэрэглүүлэхээр өгнө гэдэг чононд хонь хадгалуулсантай ялгаагүй юм.
Хүнд туслах гэсэн биш, өөрөө хохирогч болоод үлдэнэ гэдэг эмгэнэлтэй хэдий ч үүнээс урьдчилан сэргийлж боломжтой. Тэгвэл цахим орчинд үйлдэгддэг гэмт хэргийн тоо дэлхийд төдийгүй Монголд ч хурдацтайгаар өсөж буй тул дараах аюулгүй байдлын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна