"Яагаад дутуу шатаад байна вэ..." гэх асуулт хариулт нэхэж байна
Гэр хороололд тэр тусмаа агаарын бохирдол өндөр бүсүүдэд дутуу шаталтаас үүссэн угаарын хийн ялгарал өндөр байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоожээ.
Тухайлбал нүүрсхүчлийн давхар исэл, тоос тоосонцор, азотын давхар исэл өндөр байгаа гэх мэдээлэл байна.
Товчхондоо бол “ДУТУУ ШАТАЛТ” гэх 2 үг өөрийн эрхгүй анхааралд татаж буй юм. Яагаад дутуу шатаж байна вэ. Мэдээж Дорж, Дулмаа нар сайжруулсан түлшээ зориудаар дутуу шатааж угаар гаргахгүй нь ойлгомжтой. Хэрэв угаар гаргавал тэд өөрсдөө эрсдэх учраас түлшээ гүйцэт шатаагүй байхад яндангийн хавхлаг, зуухны хаалт зэргийг хааж болохгүй, зуухны бүрэн байдал түлшний шаталтад их чухал нөлөөтэйг ч их сайн мэддэг болсон учраас угаартчихгүй шиг сажлаад байгаа хэрэг.
Тиймээс түлшинд “NO” байна гэж шууд ойлгогдож байна.
Учир иймд түлшний найрлага, орцод юу багтсан хольсон, лабораторийн шинжилгээний мэдээллийг л ард иргэд шаардаад буй юм.
Иймд мэргэжлийн байгууллагууд ард иргэдийн асуултад хариулах хэрэгтэй. Эс анхаарч, үл тоож гэмээнэ “Төв талбай түлш шатаана” гэх мессэж яваад эхэлчихлээ шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
202.126.88.232
Иргэд галаа түлж чадахгүй, яндан нь хөөдөөд асахгүй байсан бол угаартаад үхчихнэ шүү дээ.Тэгэхгүй байгаа болохоор зуух янданд бус түлшинд байгаа шүү.Төрийн нөхдүүд өөрсдийгөө өмгөөлөөд байгаа нь ичгэвтэр
Хариулах