​ С.Батдөл шүүгч Г.Золбоогийн тусаар “акул”-уудтайгаа уулзав уу

Moderator
2023/01/09


УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөг хураагдсан нь олон нийтийн дунд шуугиан болж байтал мань хүнийг саатуулах 48 цаг нь дуусгавар болсон хэмээн шүүхээс сулласан нь олон нийтийн зэвүүцлийг хүргэж буй.
Хачирхалтай нь С.Батдөл хэргээ хүлээе, өөрийг нь саатуулах эсэх шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр оролцоно гэсээр байтал нь “сэтгэл гаргаж”, сулласан хүн нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Г.Золбоо.
Тодруулбал, Г.Золбоо С.Батдөлийг сулласнаар бусадтайгаа үгсэн, хуйвалдах боломж олгочихлоо гэх хардлагыг төрүүлж буй.
Учир нь, УБТЗ гэх босоо удирдлагатай байгууллагын хувьд С.Батдөл шиг албаны орлогч дарга хүн ганцаараа шийдвэр гаргаад байх ямар ч боломжгүй.
Тиймээс олон нийтийн дунд яригдаж байгаа шиг мань “жараахай”-н дээр АТГ-ын даргын хамаатнууд байгаа юм биш үү.
С.Батдөл бол УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албандаа дээрээсээ гурав дахь хүн. Түүний дээр албаных нь дарга М.Цогт гэж бий. Тэгээд Тээвэр хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан хамгийн том хүн нь.
Д.Амарбаясгалангийн АТГ-ын дарга З.Дашдаваагийн үеэл эгч бөгөөд өмнө нь яг С.Батдөлийн албыг хашиж байсан туршлагатай нэгэн. Тиймээс ч ачаа тээврийн эргэлтийг хэрхэхийг маш сайн мэднэ гэсэн үг.
Уг нь бусад хэргүүдийн хувьд сэжигтнийг үгсэн хуйвалдана гэж үзэн баривчлан, саатуулдаг. Гэтэл энэ удаа хүн нь өөрөө хэргээ хүлээе гэсээр байтал суллаад явуулж байгаа нь “акулууд”-тайгаа уулз гэж тулгав бололтой.


Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 218.38.76.31
    2023/01/10

    хил нээгдээд 4 сар болж байхад жараахай ийм мөнгө олж байхад акулууд бүр аймаар бх нь ойлгомжтой

    Хариулах
  • 218.38.76.31
    2023/01/10

    1. Батдөл нь сангийн сайд Жавхлагийн эхнэрийн хамаатан.2.Гэвэл 4-5 сарын хугацаанд мэдэгдэж байгаа 11 тэрбумаас гадна мэдэгдээгүй үлдсэнийг хэн ч мэдэхгүй

    Хариулах
  • 202.126.90.35
    2023/01/09

    уг нь хэргийг тасралтгүй,шуурхай мѳрдѳж эзэн этгээдийг нь тогтоох ёстой.даанч энэ зорилтыг ШҮҮГЧ таслан зогсоож,маш том саад хийлээ

    Хариулах
  • 202.55.188.106
    2023/01/09

    Албаных нь дарга Цогт гэж хүнийг бас шалгах хэрэгтэй адилхан идэлцээ биз

    Хариулах
  • 192.82.88.221
    2023/01/09

    Авлигын энэ хэргийг АТГ биш ЭЦГ баривчилж шалгасан шалтгаан нь АТГ З.Дашдаваагийн үеэл эгч нь энэ хэрэгт холбоотой байж болзошгүй гэсэн байна шдээ

    Хариулах
  • 66.181.182.80
    2023/01/09

    мафийг устгая хэрэг үүсгэсэн бол хорих л хэрэгтэй дээ өөрийгөө хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ч гэх шиг том юмаа

    Хариулах
  • 122.201.22.95
    2023/01/09

    Амарбаясгалан гэдэг авгай насаараа дарга хийж их ч идэж уусандаа

    Хариулах
  • 202.9.40.48
    2023/01/09

    TZiin MANAN orj ireed bolomjiin tsalin.ajilchdiin hedelmer hamgaalaliin hyvtsas.shagnal uramshuulal.Emneleg uilchilgee.zamchdiin ahui hangamj buhiig bhgui ustgaj.zuvhen songuuli.eersdiin turiivchindee hj bn.Buur deereesee hamgaalalttai.Huuk.D ashdavaa.B.Javhlan.S U.gd ....humuusiig nerlej bn.ard tumen hardah erhtei.Shuuh unen zuviig gargah estoi.

    Хариулах
  • 192.82.90.144
    2023/01/09

    Сэтгэгдэл устгахаа болиочээ

    Хариулах
  • 192.82.90.144
    2023/01/09

    Аймаар юм бэ. ТЗ болохоо байжээ. Хурдан барьж бүндэд нь хариуцлага тооц. Халтар сайд ч холбоотой бхйх шүү.

    Хариулах