Эрүүл мэндийн шинэ сайд С.Чинзориг та төрд данстай ч хувьдаа ашигтай ажилладаг эмч, эмнэлгийн дарга нарыг ил болгож, сэтгэлийг нь чилээлгүй аль нэг байгууллагатаа хүчин зүтгэдэг болгож өгнө үү. Эс бөгөөс улсын эмнэлгүүдийн эмчилгээ, үйлчилгээ явахаа байж, эмнэлгийн дарга нар нь үйлчлүүлэгчдээ хувийнхаа эмнэлэг, эмийн сан руу зуучилж, бүр зарим нь эмнэлгийн эмчилгээгээ өөрсдийн эм ханган нийлүүлэхээс авдаг болсоор удлаа.
Нэгэн үе эмнэлгийн дарга, удирдлагууд байгууллагынхаа газрыг зарж хөлждөг байсан бол өдгөө өвчтөнүүдийнхээ шаналлаар хөрөнгөждөг болсон.
Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт бугшсан төрд данстай ажиллаж байгаа ч хувийн хэвшилд бизнесээ эхлүүлсэн олон хүнийг хуулийн байгууллагаас шалгаж, асуудлыг шийдвэрлэсэн.
Гэвч өнөөдөр ч дээрх асуудал далд хэлбэрт орчихсон үргэлжилсээр байгаа. Ямар сайндаа л мэргэжлийн хяналтынхан “Гуравдугаар шатлалын эмнэлэгт ажиллаж буй дадлага, туршлагатай мэргэжлийн эмч нар улс болон хувийн эмнэлгүүдэд давхар ажиллах нь түгээмэл байгаагаас тусламж, үйлчилгээний чанар болон ёс зүйн зөрчлүүд гарахад нөлөөлж байна. Улмаар улсын эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, хүн хүч, эм, ороох, боох материал зэрэг эмнэлгийн хэрэгслийг ашиглан, улсын төсвийн мөнгийг хувьдаа завших асуудал даамжрах болсон” гэдгийг хэлж байх вэ дээ.
Уг нь улсын эмнэлгийн эмч нар хувьдаа эмнэлэгтэй, мөн өөр эмнэлэгт ажиллах нь хуулиар хориотой. Гэвч тодорхой заалтад үндэслэн давхар хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрчихсөн байдаг. Тиймээс улсын эмнэлэгт цаг нөхцөөж, хувийнхдаа хоёргүй сэтгэлээр ажилладаг эмч цөөнгүй. Эс бөгөөс зарим нь эм ханган нийлүүлэх байгууллагатай түүнээсээ эмнэлгийнхээ шаардлагатай эм, тариаг авах, эмийн сангаа өвчтөндөө санал болгох зэрэг асуудал гарсаар байгааг дуулгая.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна