​ Номын стандартыг Ч.Номин сайд тогтоох уу

Moderator
2023/01/04

Ч.Номин сайд албатуудтайгаа “Номын стандартын төсөл” боловсруулж байгаа. Тийм ч учраас зэгсэн шүүмжлэл дагуулж эхэлсэн. Тэрхүү төсөлдөө 21 аймгийн Соёл урлагийн газраас санал авч, ирсэн саналуудыг нь нэгтгээд Стандарт хэмжил зүйн газарт хүргүүлнэ гэж байгаа.
Товчхондоо бол ном бүтээл туурвихдаа Соёлын яамнаас зөвшөөрөл авах болчхоод байгаа тул иргэд шүүмжлэлтэй хандсан.
Гэхдээ эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийнхээ насны онцлогт тохирсон ном мөн эсэхэд анхаарлаа хандуулдаг. Тэр тусмаа сурах бичигт гол анхаарлаа хандуулдаг бөгөөд Боловсролын яамнаас энэ бодлогыг баримталдаг гэж ойлгодог. Гэтэл Соёлын яам “Номын стандарт” яриад эхлэхээр ёстой л “Тоон дотор үсэг цохиж явна” гэгчээр хүлээж авах нь ч мэдээж.
Соёлын яамны ам ажил 2 зөрж “Эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээг үндэслэн ном гаргана гэсэн нь бүрэн утгаараа Үндсэн хуульд заасан иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг зөрчиж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэйг хаа сайгүй ярьж байна.
Уг нь ард иргэдийн зүгээс хүүхдийн ном сүүлийн жилүүдэд олширч байгаад сайшаалтай хандаж чөлөөт зах зээлийнхээ журмаар өдрөөс өдөрт сайжирч байна хэмээн ам сайтай байгаа. Гэтэл Ч.Номин сайдын толгойлж буй “Соёлын яам “хөндлөнгөөс хөлөө жийнэ” гэгчээр оролцож “СТАНДАРТ ТОГТООНО” гэж буйг олны зүгээс шүүмжилж, буртуутгаж байна.
Ийнхүү бухимдахын учир нь 2022 оны 12 дугаар сард Ч.Номин сайд “Хүүхдийн номонд анхаарал хандуулна” гэсэн нь номын хийц, өнгө загварыг чухалчиллаа. Гаднын улсуудын хэвлэх үйлдвэрийн стандартыг тэр чигээр нь орчуулсан” гэх шүүмжлэлд өртөж “Номын стандартын төсөл” боловсруулах ажлын хэсгийг татан буулгахыг шаардсан жагсаал өрнөсөн ч “Нүүрсний хулгайн хэрэг”-ийн жагсаалд дарагдсан ч өдгөө эрчээ авч мэдэхээр байна.
Тэгээд ч туршлагагүй энэ мэт “жул сайд” номын стандарт тогтоох нь ҮАБ-ын хэмжээнд яригдаж мэдэх л юм.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.26
    2023/01/04

    Энэ ч Боловсролын яамны асуудал биш үү. Яагаад Соёлын яамны харьяад ороод зөвшөөрөл өгч байгаа юм бол.

    Хариулах
  • 103.26.193.214
    2023/01/04

    маш үнэтэй стандарт тогтоовол яана? монголчууд оюуны бүтээлээ хэвлэж чадахгүй_ хэвлэхийн тулд энэ авгайд хахууль өгөх үү?

    Хариулах