​ “Цайрсан” худалч

Moderator
2023/01/04

УИХ дахь МАН-ын бүлэг, тэр дундаа дарга Д.Тогтохсүрэнгээс нь ард нийт юу ч хүлээх хэрэггүй. Тэр тусмаа бүлгийн гишүүддээ хариуцлага тооцох тухай бол бүр нэмэргүй гэдгийг мань дарга нь өөрөө баталчихлаа.
Д.Тогтохсүрэн гишүүн дөнгөж өчигдөрхөн “УИХ-ын гишүүн Ч.Ундрам өвчтэй байгаа учраас чөлөө хүссэн” хэмээн сэтгүүлчдэд хариулсан. Мөн Ч.Ундрамын ёс зүйтэй холбоотой асуудлыг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо авч үзнэ гэнэ.
Гэтэл өвчтэй, чөлөө авсан гээд өмгөөлөөд байгаа Ч.Ундрам гишүүн нь гадаадад зугаалж яваагаа цахим сүлжээгээр цацаж, гайхуулж байх юм.

 
Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гишүүнээ өмөөрч байгаа Д.Тогтохсүрэн даргын хувьд нүүрсний хулгайч нараа хамгаалах нь энүүхэнд юм байна.
Саяхан л Д.Тогтохсүрэн “Манай бүлэгт нүүрсний хулгайд холбогдсон ганц ч гишүүн байхгүй” гэж том дуугарч байсан. Гэтэл худалч хүнээр бол тэгж хэлээд “шүлс нь хатаагүй” шахам байхад АТГ-аас МАН-ын бүлгийн таван гишүүний нэрийг зарлаж, нөгөө хэд нь гомдоллож, гоншигноод сүрийг үзүүлж яваа.


Одоо дахиад ч хэд хэдэн хүний нэр зарлагдах болчхоод ойр, тойрны хүмүүсийг байцааж, обьектуудыг нь нэгжээд эхэлчихсэн.
Тийм байтал л Д.Тогтохсүрэн дарга худал хэлж, гишүүдээ хамгаалж байгааг нь хэрхэн ойлгох вэ. Эс бөгөөс нь МАН-ын тавьж буй жүжгийн дүр болчхоод хэдэн гишүүнээ хамгаалж буй нэр зүүж байгаа нь энэ юм болов уу.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.0.137.164
    2023/01/04

    Togtohsuren ajillaj chadahgui yum b na ! Ene Nurrsnii hulgaichdaa davraasaar baih uu ??? Udahgui ner ni zarlagdaj garuudaa bas l hamgaalaad garag uu ?? Ugui shuu !!

    Хариулах
  • 103.26.193.214
    2023/01/04

    энэ ер нь их ёс зүйгүй амьтан ш дээ. Харинхүн ичих нүүртэй байдаг. энэ ундрам гишүүн хоёр яг таарсан таарууд

    Хариулах
  • 192.82.90.23
    2023/01/04

    Гишүүдээ хамгаалж намаа өмгөөлж байгаан бишээ Өөриинх нь төрөлх зан төрх .өсөхиин өлөн.долигнуур долоогч .долоож пялдагдаж амьдардаг нь тэр жэнхэнэ улных юм бишүү дээшээ хараад долоогоод явдаг.бөөрөнхии газар дээрээ 180хэм эргэж буцдаг.эдэннии элний намд дээр үед бас нэг ийм сонин этгээд байсан даа Йдэвхтэн гэлүү т1 хөдөө царайт газар дээрээ 360 эргэж долоодог ман ийм тэнэгүүдииг урдаа барьж могой бариулж нэрээ бузарласаар дуусч байга хөдөө хөдөө мангар

    Хариулах