Төр "Бодь"-ийн Д.Баясгаланд зальдуулчихаж

Moderator
2023/01/03


Хэд хоногийн өмнө “Эрдэнэс Тавантолгой”-д томилогдсон БЭТ Ж.Ганбат дээрх агуулга бүхий үгсийг сэтгүүлчдэд хэлсэн.
Тодруулбал тэр “Манай талаас “Бодь интернэшнл” рүү гэрээндээ өөрчлөлт оруулъя гэдэг хүсэлтээ албан ёсоор тавьсан. Хариу нь арванхоёрдугаар сарын 27-нд ирсэн. Тэд “Гэрээнд өөрчлөлт оруулах боломжгүй” гэдгээ илэрхийлсэн. Бид хариуд нь “Ийм ийм нөхцөлөөр гэрээнд өөрчлөлт оруулъя” гэдэг хүсэлтээ дахиад тавьсан. Ер нь “Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийг зах зээлийн нөхцөлөөр өөрсдөө босгосон бол хүү, алданги бүгдийг нь тооцоод өгөх нь зөв. Энэ бол шударга зарчим. Гэтэл “Бодь интернэшнл”-ийн тухайн гэрээ бол нүүрсээр төлбөр хийх нөхцөлтэй. Энэ бол санхүүжилт татахаас тэс өөр схем. Нүүрс нь зарагдахгүй гэх шалтгаангүй, тогтсон үнэтэй. Тиймээс нүүрсээр төлбөр барагдуулах гэрээнд тодорхой өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэд Чалькогийн гэрээтэй барьцаж ярих асуудал гаргасан. Гэтэл Чалько бас л тэс өөр нөхцөлтэй. Монголчууд 2011 онд Чалькогоос 350 сая ам.долларын урьдчилж аваад хэрэглээд дууссан. Дахиад ч мөнгө авсан. Авсан мөнгө болгон нь хүүтэй байсан. Харин "Бодь Интернэшнл"-ийн төмөр зам барьсан мөнгийг нүүрсээр барагдуулж, тэрэндээ 10 гаруй хувийн хөнгөлөлт өгөх нь зөв үү, эсвэл тодорхой хувь дээр тохироод явах уу гэдэг асуудал юм.” гэж ярина билээ.
Нэгэнт “Бодь интернэшнл” гэрээгээ өөрчлөхгүй гэсэн болохоор, мөнгө нь хэрэгтэй байгаа учраас арга ядсан “Эрдэнэ Тавантолгой”-нхон нүүрс ачилтыг нь буулгаж өгөөч гэж хятадуудаас гуйсан байгаа юм. Ингэж байж 19 хувьтай явагдаж байсан нүүрс ачилтыг нь 11 хувь руу буулгуулжээ.
Эндээс дахиад ч өөр асуудал харагдана. Тодруулбал, “Бодь интернэшнл” аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 30-ны хооронд 3963 тээврийн хэрэгслээр 72 мянган тонн нүүрс гаргасан байдаг.
Энэ нь нэг талаар нүүрсээр төлбөр барагдуулалт хэвийн явагдаж байгаа мэт харагдах ч “Бодь интернэшнл”-ын зүгээс гэрээний булхай илчлэгдэхээс өмнө хямд үнээр ахиухан нүүрс авчих гэсэн санаархлаа хэрэгжүүлж байгаа бололтой.
Үүнийгээ бататгаж буй мэт “Бодь интернэшнл” группын ТУЗ-ийн дарга Д.Баясгалан төр биднээс Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төслийг дуусгаж өгөөч гэж гуйсан, Бид 2013 оны төсвөөр энэ төслийг дуусгаж байгаа. Бид хямд үнээр нүүрс аваагүй, зах зээлийн үнээр л авсан. Энэ төсөлд 800 гаруй сая ам.долларыг зарцуулсан. Төрөөс 400 орчим сая ам.доллар, нүүрс болон бэлэн мөнгөөр авсан. Одоо бид төрөөс авах авлага нь 225 сая ам.доллар.” гэхчлэн ярьсан.
Үндсэндээ цэвэрхэн боловч ихэд дарамттайгаар “төр төмөр зам барьж өгөөч гэж гуйж ирсний хариуд бид хямд нүүрс авч байгаа, гэсэн ч авлагатай шүү” гээд хэлчихсэн.
Мэдээж “Бодь интернэшнл” группын хувьд бизнесийн байгууллага учраас хатуу гэрээ хэлцэл хийж, төлөвлөлттэй явсан биз. Гэхдээ анхнаасаа тэгж төлөвлөөд аятайхан явуулчих гэрээ байв уу аль эсвэл нууцад хамруулж байгаад ашиг хонжоо харсан ажил байв уу гэдгийг холбогдох хууль, хяналтын байгууллагууд нь шалгаад тодруулчихна биз.

Харин тэр хооронд “Бодь интернэшнл” групп гүрийсээр “Эрдэнэс Тавантолгой” гуйсаар Монгол Улс алдагдал хүлээсээр байх бололтой юм.


Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.0.137.164
    2023/01/05

    Naad Dolir Bysaa chini heniig ch zalilnauurt ashigtai l bol heniig ch yug ch hudaldana !

    Хариулах
  • 89.64.75.9
    2023/01/04

    Gereeg ni il bolgoson ch zadargaa ni haragdahgui baih shig. Zadargaan deerees l hen henee shulsan hulhidsan ni garaad irne dee

    Хариулах
  • 66.181.190.18
    2023/01/03

    Төр бизнес хийх хэрэггүй ошт комнист улс ыиш бол. хувь компаниудаар л ажилаа хийлгэнэ шдээ. хувь компани уудруу дайрдагаа болих хэрэгтэй

    Хариулах
  • 103.26.193.85
    2023/01/03

    Ард иргэдээсээ зориуд нууж эрх мэдэлтнүүд хуйвалдаж хийсэн гэрээг ямар гэрээ гэхийм өчиггүй цуцлаач гуйгаад байхдаа яахав. Энэ Ганбатыг чинь овоо юм болвуу гэсэн чинь хулчгар юм гээч

    Хариулах
  • 192.82.81.245
    2023/01/03

    Төр ч,хувь ч худалдаанд 2 талаасаа ашиг олохын тул хийдэг, энэ болоод байгаа асуудалд альч тал нь гэмт хэргийн буруутан харагдахгүй байна. Харин цаашид гэрээ, хэлэлцэлээ анхаарах хэрэгтэй.

    Хариулах
  • 192.82.87.16
    2023/01/03

    Eniig medehgui tor gej baihuu

    Хариулах
  • 119.40.103.3
    2023/01/03

    za odoo bayasgalan guai tanii ulsiig zahirdag tsag ungursun, odoo boloo sh dee, yaasan hanaj tsaddaggui yum bee, odoo bolioooooo.

    Хариулах
  • 64.119.19.145
    2023/01/03

    Монголд одоогоор төр байхгүй л дээ.

    Хариулах
  • 203.91.115.50
    2023/01/03

    Төр муу менежер гэдэг нь үүнийг хэлнэ

    Хариулах
    • 192.82.88.221
      2023/01/03

      Төр муу меннежирдээ биш эрх мэдэлтэнгү үдихуйвалд санд байгаа пм