Ц.Алтантуяа: Төрөх үйл явц нэгэнт эхэлчихсэн байсан учраас машинд нь төрүүлсэн. Харьяаллын бус хэмээн буцаасан зүйл огт байхгүй

Moderator
2023/01/02

Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн гадна машиндаа төрсөн гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Тэгвэл тус мэдээллийн талаар Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал н.Алтантуяагаас тодрууллаа.
Тэрээр “Баянзүрх дүүргийн иргэн 26 настай хоёр дахь төрөлт байсан. Нөхрийнхөө хамт хувийн машинаар төрөх эмнэлэг дээр ирсэн боловч буруу хаалган дээр очиж зогсоод үйлчилгээ авахыг хүссэн. Машинаа төв зам дагуу байрлуулсан байсан учир  манайхаас хоёр эмч очиж, үзлэг хийхэд төрөх үйл явц аль хэдийн эхэлсэн байсан. Тиймээс хүүхдийг машинд төрүүлсэн. Харин эхэс гардуулах үйл ажиллагааг эмнэлэгт буюу ариун орчинд үргэлжлүүлэн хийсэн. Одоо эх хүүхдийн биеийн байдал хэвийн. Тусгай тасагт нөхөртэйгөө цуг байгаа. Тэрнээс биш харьяаллын бус хэмээн буцаасан зүйл огт байхгүй. Энэ үйл явдал 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 22:00 цагийн орчимд болсон. ” хэмээлээ.
Төрөх үйл явц нэгэнт эхэлчихсэн байсан учраас машинд нь төрүүлсэн. Харьяаллын бус хэмээн буцаасан зүйл огт байхгүй


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.90.23
    2023/01/03

    Эмнэлэг эмч нар маш их биеэ өмөөрөөд байх юм.Төрөх эмнэлэгт яах гэж очих вэ Хүүхдээ гаргах гэж тусламж хүсч очно өөр ямар ч хүн очихгүй Харин энэ охин ёстой сайхан жамаараа болоод хурдан төрдөгм байна Энэ нь энэ эмч нарт аз боллоо шүү. Түүнээс биш энэ эмч нар эмнэлгиинхэн шоронд явахаар муухөй харьсан байна. Энэ бичлэг хийсэн нь ёстой зөь шүү.Ийм бичлэг баримтжуулаагшй бол гадаа төрөөгүй машинд эх барьж аваагүй гэж бүгдээрэй гүтгэж байна гээд хөөрхий буруутах байжээ.Ер нь хувийн унаагаараа хурдан хүргээд өгч байхад тосоод авахгүй дэндүү харгис хэрцгий байнаа эмч нар.

    Хариулах
  • 103.229.121.80
    2023/01/02

    Hudlaa hutsaad bai l daa hooson gd bgaa um bish uu

    Хариулах