Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилан хэлэлцүүлгийн тов гарчээ

Moderator
2023/01/02

Тээврийн прокурорын газраас 7 автомашин мөргөж, хүүхэд дайрсан иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Ч.Маралмаа нь 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрөн 7 автомашин мөргөж, явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Тэгвэл Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилан хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 11-нд хийхээр товлосон байна.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.121
    2023/01/02

    Хууль байдаг үгүйг одоо л энэ хэрэг дээр төр харуулах байхаа

    Хариулах
  • 66.181.161.20
    2023/01/02

    Эцэг нь цагдаагын том дарга хүн шүү дээ

    Хариулах
    • 64.119.19.181
      2023/01/02

      тийм бх. ээж нь манай охин ял авахгүй 5н сая авбал ав. гээд том бна гэсэн шүү хохирогч охины талд.

  • 72.23.128.75
    2023/01/02

    Балай авгай хүүхдийн амьдрал там болгоод үйлийн үр гэж байгаа шүү авгай минь насаар нь тэжээгээрээ новш авгаы минь

    Хариулах
    • 64.119.19.181
      2023/01/02

      насаар нь тэжээх битгий хэл 5саяас илүү өгч чадахгүй гэж охины талд хэлсэн гэсэн. бяцхан охиныг яаж тарчилж зовсонг бодмоор юм. хүний үнэргүй новшнууд

  • 202.126.89.79
    2023/01/02

    Өвчтэй, хөдөөний зэрлэг

    Хариулах
  • 66.181.161.18
    2023/01/02

    Үнэн талдаа л шүүгээсэй..,

    Хариулах