Солонгост монголчууд шинэ жилийн баярын дараа нэгнийхээ аминд хүрчээ

Moderator
2023/01/02


Кёнги мужийн Почон хотод нэгэн монгол залуугийн амийг хөнөөсөн хэргээр 50 гаруй насны монгол залууг баривчлан шалгаж байна. 

Кёнги аймгийн Почон цагдаагийн хэлтсийн мэдээлснээр энэ сарын 2-ны өдрийн 04:15 минутанд А нь Б-н байрлах байранд орж ирэн унтаж байхад нь хутгалан амийг нь хөнөөжээ. 

 А, Б нар анх 2022 оны 12 сарын 31-нд солонгост амьдарч буй монголчуудад зориулсан үдэшлэг дээр танилцсан байна.
 
 Тухайн өдөр А, Б нар хоорондоо маргалдаад өнгөрсөн байна. 

 А нь өөрөөсөө дүү Б-г өөрийг нь үл тоосон хэмээн согтуу үедээ гэмт хэрэг үйлдсэн хэмээж байгаа юм.

Эх сурвалж: Э.Ижилболд


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.76
    2023/01/05

    Хүний нутагт нэгнээ алаад явж байдаг эргүүтсэн хөгшин хүүр үхсэнийх нь 50тай залуу байдын

    Хариулах
  • 66.181.161.27
    2023/01/02

    50-тай залуу

    Хариулах