Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг боллоо
УИХ-аас баталсан хуулиудын заримыг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ гэж заасан байдаг. Тиймээс энэ жилийн эхний өдөр буюу өчигдрөөс эхлэн хэрэгжиж буй хуулиудын зарим онцлох заалтуудыг хүргэж байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянга болно
Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3.273 төгрөг 81 мөнгө, сард 550.000 төгрөг болгож нэмэгдүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон.
Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөг байсныг 31 хувь буюу 130.000 төгрөгөөр нэмэгдүүлж буй юм.
Төрийн албан хаагчдын цалинг нэмнэ
2023 оны улсын төсвийн тухай хуулиар төрийн албан хаагчдын ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог байхаар өөрчилсөн. Өмнө нь төрийн албан хаагчид 5-10, 10-15 гэсэн жилээр нэмэгдлээ авдаг байсан бол 2023 оноос эхлэн нэг жил ажиллавал нэг хувь, хоёр жил ажиллавал хоёр хувь, гурван жил ажиллавал гурван хувь гэх мэтээр цалин нь нэмэгдэнэ.
Мөн орон нутагт ажилладаг, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг 100 хувь нэмэх боломжийг нээв. Орон нутгийн нэмэгдлийн 20 хувийг улсын төсвөөс, үлдсэн 80 хүртэлх хувийг орон нутгийн төсвөөсөө санхүүжүүлэх эрхтэй болж байна.
Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг мөн тодорхой хувиар нэмж, төрийн тусгай болон захиргааны албан хаагчид 165 ялгаатай цалинтай байсныг 20 болгов. Ингэснээр суурь цалингийн ялгааг бууруулж, үүний нөлөөллөөр ялгавартай бага цалинтай байсан хүмүүсийн цалин нэмэгдэнэ. Дээрх тооцооллын дагуу 168 мянга гаруй төрийн албан хаагчдын цалин нь тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Цалингийн тогтолцооны эдгээр шинэчлэлд 266 тэрбум төгрөг зарцуулна.
Ажилласан жилээрээ, жил бүр нэмэгдлээ авдаг байх нь шударга зарчим хэмээн дээрх шийдвэрийг гаргажээ. Учир нь 6 болон 9 жил ажилласан хоёр хүн ижил хэмжээний нэмэгдэл авдаг байжээ.
Цалингийн орлогоос хамааран шаталсан татвар төлж эхэлнэ
Энэ жилээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлж байна. Энэ өөрчлөлтөөр иргэдийн цалингийн орлогоос шаталсан татвар авна. Гэхдээ энэ нь сарын 10 сая 01 төгрөгөөс дээш цалингийн орлоготой иргэдэд хамаарах юм. Тодруулбал цалингийн орлогоос авах шаталсан татварыг дараах байдлаар суутгах аж.
• 0-10 сая төгрөгийн орлоготой иргэд 10 хувь
• 10-15 сая төгрөгийн орлоготой иргэд 15 хувь
• 15-20 сая төгрөгийн орлоготой бол 20 хувийн татвар.
Өнгөрсөн оны хувь хүний орлогын албан татварын нэгтгэсэн тайлангаас харахад цалин, түүнтэй адилтгах орлого олсон 817,238 иргэнээс 99.9 хувь нь 10 сая төгрөгөөс доош татвар ногдуулан, цалингийн орлоготой байгаа тул уг хуулийн өөрчлөлт нийт цалин орлого бүхий иргэдийн 0.1 хувьд нөлөөлөхөөр байгаа юм.
Дэлхий нийтээр мөрдөж буй шинэчлэлийг нэвтрүүлэх нь зөв гэж эрх баригчид үзсэн. Ирэх оны төсвийн орлогод энэ шинэчлэлийн нөлөө бага. Нэг сард арван сая төгрөгөөс дээш цалинтай иргэн 1300 орчим бий. 10-15 сая хүртэл төгрөгийн цалингийн орлоготой бол давсан хэсгээсээ 15 хувь, 15-аас дээш сая төгрөгөөс дээш цалинтай бол давсан хэсгээсээ 20 хувийн ХХОАТ төлнө. Жишээ нь 14 сая төгрөгийн цалинтай хүн 10 саядаа 10 хувийн татвар төлнө. Үлдсэн 4 сая төгрөгтөө 15 хувийн татвар төлнө. Олон нийтэд цалингийн нийт хэмжээнээсээ 15 эсвэл 20 хувийн татвар төлөх нь гэсэн буруу ойлголт байх шиг байсан. Энэ татвараас улсын төсөвт нийт 8 тэрбум төгрөг төвлөрнө.
Нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгоно
Монгол Улсын 2023 оны улсын төсвийн тухай хуульд зааснаар хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгоно. Төсвийн боломжид тааруулан дахин хуваарилалтын зарчмаар инфляцад өртөх эрсдэлтэй бүлэг рүү төсвийн дэмжлэгээ хандуулах юм.
Боломжтой хэсэг нь төсвийн дэмжлэг, халамжаас аль болох татгалзахыг Засгийн газар уриалаад, дэмжлэг хэрэгтэй байгаа өрх, иргэддээ боломжийг олгохоор шийдсэн. Зарим өрхийн орлогод хүүхдийн мөнгө бага хувийг, заримд нь өндөр хувь эзэлж байгааг харгалзан эдийн засгийн нөхцөл таагүй байгаа өнөө үед боломжтой өрхүүд хүүхдийн мөнгөнөөс татгалзаж, бага, дунд орлоготой, дэмжлэг хэрэгтэй өрхүүдэд л хүүхдийн мөнгийг чиглүүлнэ гэв. 2021 оны байдлаар манай улсад 0-18 насны 1.272.520 хүүхэд байв.
Ипотекийн зээлийн эргэн төлөлт хэвийн үргэлжилнэ
Цар тахлын улмаас ипотекийн зээлийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оноос хойш таван удаа хойшлуулсан. Харин энэ жилээс Засгийн газар болон УИХ-ын ажлын хэсэг хэлэлцээд ипотекийн зээлийг төлөлтийг 2023 оноос хэвийн үргэлжлүүлэхээр болсон.
Ипотекийн зээлийг хойшлуулахаар дараа дараагийн зээл олголтод сөргөөр нөлөөлж буй. Иймээс УИХ Төрийн мөнгөний тухай хуулийг батлахдаа 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ипотекийн зээлийг хуучнаар нь төлөлт хийхээр баталсан.
Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хуулиар хориглоно
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Хуулийн онцлох заалтууд:
• Согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл эзэмшигчээс бусад этгээд цахим орчин, холбооны хэрэгсэл, өөртөө үйлчлэх автомат машин ашиглан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, хаягаар хүргэхийг хориглоно.
• Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулна.
• Барилгын батлагдсан зураг төсөл нь үйлчилгээний зориулалтаар төлөвлөгдөж, тохижуулснаас бусад орон сууц, түүний өргөтгөл, орц, хонгил, суурийн давхарт 18-аас дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглоно.
• Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид зориулсан худалдан авсан согтууруулах ундааг хэрэглэх танхимтай байх ба танхимдаа халуун, хүйтэн зуушаар үйлчилдэг байх бөгөөд ундны усаар үнэ төлбөргүй үйлчилнэ.
• Гадаад улсад экспортлох, агаарын хөлгийн үйлчилгээ, татваргүй барааны дэлгүүр, зочид буудлын хэрэгцээнд тусгай зориулалтаар, захиалгаар нийлүүлэхээс бусад тохиолдолд 18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг 0.33 литрээс бага, 1 литрээс их хэмжээгээр савлахыг хориглоно.
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар тухай бүр сунгана.
Зөвшөөрлийн тухай хууль
УИХ 2022 оны зургаадугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хууль нь 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (2001) хүчингүй болж улмаар төрийн эрх бүхий байгууллагуудаас баталсан олон төрлийн журмаар зохицуулагдаж байгаа бүх тусгай зөвшөөрөл болон бусад зөвшөөрлийг нэгтгэж нэгдсэн нэг тогтолцоог бий болгох юм.
Одоогийн байдлаар ойролцоогоор 914 тусгай болон бусад зөвшөөрөл байгаа нь Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсноор 363 болж багасах ба бизнес эрхлэгчдийн дарамт ачааллыг бууруулах юм.
Шүүх шинжилгээний тухай хууль
Шинэчлэн найруулагдсан “Шүүх шинжилгээний тухай хууль” мөн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн гол зорилго нь хэргийн бодит үнэнийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, шүүхийн шатанд яллах, цагаатгах шийдвэрийг гаргах, хүний эрхийг хангахад оршиж буй юм.
Хуульд шүүх шинжилгээ хийх процессыг илүү нарийвчлан зохицуулж, олон нийтийн дунд сэтгэл санааны хохирол гэж яригдаж ирсэн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээгээр тогтоох, шүүх мөнгөн дүнгээр үнэлэх, хохирлыг барагдуулах үйл ажиллагааг тусгаж, эрүү, иргэний зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж хуульчилсан байдаг.
Гэмт хэргийн хохирогчид сэтгэл санааны хохирлыг ялгамжтай тогтоож ирсэн байдал арилж, хүн бүрд хууль тэгш, хүртээмжтэй үйлчлэх боломж бүрдэж, хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, эдийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх харилцаанд ахиц дэвшил гарах боломжтой болно.
Мөн энэ хуулиар хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль экологи, хүрээлэн байгаа орчинд учруулсан хохирлыг шүүх шинжилгээгээр тогтоож, үнэлгээг тооцох, цахим технологи, инженер техникийн шинэ төрлийн шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагад нэвтрүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
202.126.88.156
20 к аваад гарахад тор дүүрэн юм авдаг байлаа. Одоо авах юмыг нь бодоод үздээ. Ингэчихээд цалин нэмлээ гээд яах юм бэ. Валютын өсөлт , татвар хоёр чинь бүх юмны үнэ өсгөөд бгааг харахгүй бна гэжүү.
Хариулах122.201.24.55
Hudlaa 50,000 baigaashdee tegeed tsalintai eej geed nereltsrn
Хариулах192.82.84.60
Zugeer bitgii haraal idsen huuhduud turuul! Uriin suvgaa boolgo!! 2uulaa!!!
202.126.94.19
gargasan yum bol ur huuhdee hunees mongo nehelgui ooroo har
59.153.114.89
Нэмээд яахав дээ хошногны цаас л болж байна даа
Хариулах66.181.160.124
Тэтгэвэрийн нэмэгдэл байхгүй юу. Тэтгэвэрийн 500 мянга бараг эм аваад шувтарч бна.
Хариулах