ЗТХЯ-ны ТНБД С.Батболдыг АТГ-аас яллагдагчаар татан шалгаж байгаа тухайг бид өмнө нь мэдээлсэн. Салбарын сайд нь С.Батболддоо хариуцлага тооцож чадахгүй, хулмаганаж байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таны оролцох ээлж болсон бололтой.
С.Батболдын хувьд хоёр ч сайдын нүүрийг үзсэн нэгэн. Өмнө нь Л.Халтартай хамтарч байсан бол одоо С.Бямбацогт сайдын үед ч ажиллаж байгаа.
Хүн харахад сүрхий албан тушаалтан мэт боловч цаана нь Дарханы замын тендер болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хууль бус үйлдлүүд хуулийн байгууллагынхны анхаарлыг татаад байгаа юм.
Түүний эзэмшилд “Рэска” гэж компани байсан. Мань хүн энэ тухайгаа ХОМ-тээ дурдаж байгаад 2021 оноос эхлэн өөрийн нэрээ хасуулсан байдаг.
Гэтэл тэр компани нь С.Батболдыг АТГ-ын үүдээр эргэлдэхэд хүргэсэн аж. Тодруулбал, “Рэска” ХХК-ийг С.Батболдын хүү Б.Ренчиндорж нь мөн эзэмшдэг бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлнэ хэмээн 2016 онд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орших Бумбатын аманд байршилтай 16.0 га газрыг 5 жил ашиглахаар болсон байдаг.
Үүнийгээ 2019 онд “Актив бридж” ХХК-д худалдаж, тус компанийн барьсан “Бумбат вилла” хотхоноос 500 м.кв хаус авсан гэх мэдээлэл байгаа юм. Мэдээж ганц хаус газрын үнэд хүрэхгүй гэж үзэн нийслэлд хэд хэдэн орон сууц өгчээ.
Дээрх хаус, орон сууцных нь нэгд нь өдгөө С.Батболдын хүү Б.Ренчиндорж амьдарч байгаа. Гэхдээ дээрх байрнуудын үнэд хүрэх газрыг С.Батболд албан тушаал, эрх мэдлээ ашиглан өөрийн компанид олж авсан байх магадлалтай учраас АТГ-ынхан шалгаж, тогтоохоор ажиллаж байгаа юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
202.9.40.86
Hench uo ch heleed nemergui.naad t1 uudiin naiz.hamaaraluud ulsiin ajil.tsaashlaad.ajil chin angid tsalin mungee nemj chadahgui gai boldog bhgui uo.TZ chdiin grupp ruu orood uzeerei.13 dahi butneer avaya.tsalingaa nemeech gd jil bur ashigtai ajilladag gazar HERLEN ireed yahaara bugdiig tanaj.hasaj bdg uom.Oyuk tomilgoogoo ergej har.shalga.
Хариулах192.82.69.246
ҮНДЭСЛЭЛТЭЙ ХӨРӨНГЖСӨН ХҮН БАЙНА УУ, ЭНЭ ОРОНД.
Хариулах139.5.217.73
Шудрага царайлсан хулгайч
Хариулах