Голомт банкинд харилцааны менежерээр ажиллаж байхдаа хуурамч бичиг баримт болон цахим хэрэгсэл ашиглан банкийг төөрөгдөлд оруулан нэр бүхий 5 хүний нэр дээр зээлийн эрхтэй карт нээлгэж нийт нийт 266.353.808.51 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Ө нь холбогджээ.
Прокуророос “Ө”-г залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Анхан шатны шүүх “Ө”-г баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ. Харин давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч “Ө” болон түүний өмгөөлөгч “Г” нарын зүгээс “...уг гэмт хэрэг нь завших гэмт хэргийн шинжтэй байх тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргаснаар хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд, анхан шатны шүүх гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна