Нийгмийн дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк “Алсын хараа 2050” Монгол Улсын урт
хугацааны бодлогыг дэмжих ажлынхаа хүрээнд 2023 оны босгон дээр “ТОМЁО ЭДТЭК” ХХК-ийн зах
зээлд нэвтрүүлж буй “TomYo” аппликейшнтэй хамтран ажиллахаар болсноо батламжлан санамж
бичигт гарын үсгээ зурлаа.
Иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, санхүүгийн мэдээлэл, зөвлөгөө
сургалт, үйлчилгээг дэлхийн хаанаас ч авах нөхцөлийг “TomYo” аппликейшн бүрдүүлдэг
юм. Тус аппликейшныг хөгжүүлэгчидтэй Төрийн банк хамтран ажилласнаар иргэд болон
харилцагчдынхаа санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, санхүүгийн мэдээ мэдээллийг
тогтмол хүргэх, онлайн сургалт зөвлөгөөнүүдийг сургагч багш нараар дамжуулан хүргэх
боломжтой болж байгаа аж. Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр хамтран ажиллах
гэрээнд гарын үсэг зурах үеэр, “ТОМЁО ЭДТЭК” ХХК-тай Төрийн банк хамтран
ажилласнаар харилцагчид маань технологийн дэвшлийг ашиглан зайнаас санхүүгийн
болон бүх талын боловсролоо дээшлүүлж, онлайнаар төлбөрөө төлөх боломж бүрдэж
байна, хэмээн онцлон дурдсан байна.
Тус хамтын ажиллагааны хүрээнд талууд онлайнаар ганцаарчилсан зөвлөгөө авах, хувь
хүний хөгжлийн эвент арга хэмжээнүүд болон санхүүгийн боловсролыг дээшлүүлж ур чадвар
эзэмшүүлэх бүрэн хэмжээний видео хичээлүүдээрээ дамжуулан үндэсний болон олон улсын
жишигт нийцсэн санхүүгийн цогц боловсролыг олгох тал дээр түлхүү анхааран онцолсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна