Төрийн алба төрлийн алба болсон талаарх мэдээлэл гарсаар удлаа. Түүгээр ч зогсохгүй албан тушаалтнуудын ойр хүрээнийхэн буюу мэдээлэлд ойр хүмүүс төрийн худалдан авалт, тендерүүдэд оролцож ялалт байгуулан, ашиг хүртсээр ирсэн.
Тэгвэл энэ удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ураг саднаа бодож байгаа бол төрд зүтгэх гээд хэрэггүй гэх агуулгыг нийгэмд өглөө.
Тодруулбал, тэр УИХ-ын гишүүн, сайд, дэд сайдаар ажиллаж байх хугацаанд нь хамаарал бүхий этгээд нь төрийн удирдах албан тушаал хашихгүй. УИХ-ын гишүүн, сайд, дэд сайдаар ажиллаж байхдаа өөрийн болон хамаарал бүхий этгээдийнх нь компани тендер, төрийн худалдан авалтад оролцохгүй байх хуулийн өөрчлөлт хийхийг үүрэг болгосон тухай Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан.
Мэдээж энэ хуулийн өөрчлөлт болон хэрэгжилтийг хүн бүр хүсэн хүлээж буй. Гэхдээ үүний цаана жаахан яриад суухад танилууд болж, цаашлаад хамаатан болчихдог гэгчээр Монгол Улсын хүн ам болон төрийн албанд ажиллагсадын орон тооны хувьд багагүй зөрчил гарч мэдэх юм.
Юутай ч аалзны тор шиг хэрсэн төрийн албан дахь сүлжээг үгүй хийхээр зорьж байгаа аж. Харин хэрэгжилтийг хэрхэн хангуулахыг боловсруулж буй хуулийн төсөлдөө ямархан байдлаар тусгах юм бол доо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.9.40.48
Hudlaa tali tuli gd bh uom.Huukiin ahduusiig jagsaasan bsan.Javhlan Huuk 2 iin neg.Oyulzgana Nymvaatar 2 iin neg.Ur huuhed.ehner nuheruud n bugd ajlaa egehuu.Denduu hudalch uomaa.Huursnii hulgaigaa yri.
Хариулах192.82.92.42
Яамдаа нэгдсэн бодлого, зохион байгуулалтанд оруулж, мэргэжлийн болгоочээ!!!
Хариулах192.82.81.198
ЯМАР ОРОЙТОЖ АНХААРУУЛВАА?
Хариулах