Л.Наранбаатар гэх энэ нөхрийг монголчууд сайн таньдаг болсон. Яагаа вэ нөгөө “Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр” ХК-ийн гүйцэтгэх захирал. Тэр эрхэм үйлдвэрийнхээ цементийн үнийг оны эхний өдрөөс нэмж байгаагаа зарласан. Шалтгааныг нь инфляц өндөр байна, дизель түлшний хомстолд орж байгаа. Ажиллах хүчний зардал асар их нэмэгдэж байна. Дээрээс нь цахилгааны төлбөр, төмөр замын зардал нэмэгдчихлээ. Тиймээс оны эхнээс НӨАТ орсон үнээрээ задгай нь 330 мянган төгрөг, савлагаатай нь 385 мянган төгрөг болж нэмэгдэнэ” гэв.
Үйлдвэрийнхээ цементийн үнийг ийнхүү нэмж буй тэр хаанаас, ямар эх үүсвэрээс 10-15 хоногийн давтамжтай сонин гаргаж байгаа нь эрхгүй анхаарал татаж буйг хэд хэдэн эх сурвалж хэлж байсан юм.
Мөн тэрбээр “Үхэх хүн ханьсаг” гэгчээр “МАК”-ын цемент 1тн 400-450 мянга, “Мон цемент”-ийнх 300-380 мянган төгрөг байгаатай харьцуулахад манайх 10-30 хувиар хямд гэсэн үг” гэсэн шигээ нөгөө хэдтэйгээ барьцалдаастай л явна.
Уг нь тэрбээр үнэхээр менежмент сайтай нэгэн байсан бол анхнаасаа л цементийнхээ үнийг хэвийн хэмжээнд барих байв.
Тэр хагас жилийн өмнө “Яг одоо манай агуулахад 6000 тн цемент байгаа. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр 39 жилийнхээ түүхэнд анх удаа хоногт 3695 тонн цемент үйлдвэрлэж рекорд тогтоолоо. Үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байгаа учраас бид нийлүүлэлтээ ихэсгэж байна. Өнөөдрөөс 44 дүгээр барилгын материалын захаас эхлэн үнийн цохилтоо хийнэ. Бид 1 хүнд долоо хоногт 5 тн цемент өгнө. Ингэхдээ шуудайг нь 15000 төгрөгөөр худалдана. Сэлэнгэ, Эрдэнэтэд 1 шуудайг нь 14000 төгрөгөөр өгнө...” гэж хөөрцөглөж байснаа өнөөдөр ор тас мартчихаад он солигд ох мөч айсуй энэ үед “үнээ нэмнэ” гэж олны сэтгэл санаагаар тоглож явна.
Гэхдээ ард олон сохор, дүлий биш. Тиймээс “Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар та ямар эх үүсвэрээс сонин гаргаж байгаагаа тайлбарлах л болох нь дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна