Иргэд ийм шаардлага тавиад эхэлчихэж. Учир нь “Нийслэлийн захирагчийн ажлын албанд ажилладаг хүмүүс ажлаа хийхгүй байж ард иргэдийг элдвээр хэлж доромжилж байдаг учраас аргаа барахдаа ажлаа хийхгүй нөхдүүдийг үдье гэцгээж байна.
Арга ч үгүй юм. Төрийн албан тушаалын сандал дээр гүн гэгч нь шигдчихээд байгаа нөхдүүд ерөөсөө амьдрал мэдэхгүй болохоор түмэн олон ингэж асууж, гайхаж байгаа хэрэг.
Халтиргаа гулгаа ихэсч автомашин, явган хүн хүртэл явахад хэцүү байхад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Б.Мөнхжаргал гэгч сэтгүүлчийн асуултад "Зам дээр халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж давс болон тусгай зориулалтын бодис цацдаг... Нийслэл 1915 тонн бодис, 4250 тонн давсны нөөцтэй байгаа. Энэ жил захирагчийн ажлын албанаас 1000 тонн бодис, 2900 тонн давс нэмж худалдан авах гэрээ хийгээд, нийлүүлэх шатанд явж байгаа...” гээд хээв нэг яриад сууж байх жишээтэй.
Товчхондоо бол тэрбээр өөрөө өөрийнхөө ажилд дүн тавьчихаж буй юм. Нийслэлийнхэн уг нь өвлийн бэлтгэл ажлынхаа тайланг бараг л халуун намраар 90 гаруй хувьтай байна гэж байсан нь худлаа болохыг “...1000 тонн бодис, 2900 тонн давс нэмж худалдан авах гэрээ хийгээд, нийлүүлэх шатанд явж байгаа...” гэх үгсээрээ нотолчихлоо.
Товчхондоо бол өвлийн бэлтгэл хангаагүй гэсэн үг. Бас ажлаа хийхгүй байж нийслэлийнхээ иргэдийг гүжирдэж “машины яндангаас гарч байгаа ус зам дээр тогтож халтиргаа гулгааны гол шалтгаан болж байна” гээд хэнэг ч үгүй ярьж байх жишээтэй.
Олон машины яндангаас гарсан ус халтиргаа гулгаа үүсгэдэг юм байж. Тэгвэл явган хүний зам дээрх халтиргаа гулгаа юунаас үүссэн байх нь уу гэдгийг ЗАА-ны мэргэжилтэн Б.Мөнхжаргалаас асуумаар байгаа юм.
Өнгөрсөн жил “Утаа их байна...” гэж дээр дооргүй ярьж шүүмжлэхэд яагаав “Нийслэл хүүхний нөхөр гэх нэг хурган дарга “Сайжруулсан шахмал түлшний үнэ хямд байгаа учраас ихээр нь авч түлээд утаа ихэсгээд байна...” гэж олны элэг доог болж байж билээ.
Товчхондоо бол Хотын мээрийн багт нэг иймэрхүү нөхдүүд орон тоо бөглөн суухын зэрэгцээ нийслэлийнхээ ард иргэдийг дорд үзэж доромжилсон шигээ сууцгааж байх юм.
Тийм учраас л ажлаа хийхгүй хэрнээ сарынхаа цалинг бүтэн аваад сууж байдаг нөхдөд хатуу хяналт тавьж, эхнээс нь 2022 онтой хамт үдье” гээд байгаа хэрэг. Болохгүй ч юм бас биш шүү дээ. Яагаад гэвэл дүн өвлөл эхэлж хадтиргаа гулгаа ихсээд байхад одоо давс, бодим татаж авах тухай ярьж байдаг. Уг нь бол өвлийн бэлтгэлээ базаагаад ядаж л 10 сарын сүүл гэхэд бүх юм жин тан болчихсон байдаг байлаа шүү дээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
192.82.81.198
Ард иргэд, нийслэлчүүд Сумьябазарыг дарга хийлгэх үүрэгтэй биш үү. ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭЧ. ӨӨРСДӨӨ ХОХИРООД Ч ГЭСЭН.
Хариулах202.126.88.106
Ажлаа хийдэггүй албан тушаалтныг огцруулая.Өөр хэлэх ч үг алга.
Хариулах