Д.Цовоогийн охин 100 машинаар нүүрс зөөхөөс гадна 3 тэрбумын гэрээ байгуулжээ

Moderator
2022/12/26

Цэнхэр дэлгэцээр олны танилц болсон нэвтрүүлэгч Д.Цовоогийн охин Б.Номин урд хөрш рүү өдөрт 100 автомашин нүүрс тээвэрлэгдэг гэхэд олон хүн өмөөрсөн, бас нэг хэсэг нь бухимдсан. Тэгвэл Б.Номингийн мэдлийн өөр нэг компани 3 тэрбум 345 сая 795 мянган төгрөгийн тендерт ялсан нь тохиолдол аль эсвэл... Тэр нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлалтай “Ай Ди Эм Эн” гэх компани. 


Тус компани энэ оны тавдугаар сард “Эрдэнэс Таван толгой” компаниас зарласан кемп түрээсийн 3 тэрбум 345 сая 795 мянган төгрөгийн тендерт оролцон ялалт байгуулсан байдаг.

Гэвч нөгөө буюу “Говь хангайн хөдөлмөр” компани шиг нь давуу эрх эдэлдэг юм биш байгаа гэх хардлага эрхгүй төрнө.


Учир нь Б.Номингийн эзэмшлийн “Говь хангайн хөдөлмөр” компанийн машинууд нь Чайлкогийнх гэх шошготойгоор өдөр бүр 100-гаараа нүүрс тээвэрлэж, хил гардаг. Мөн тэдгээр машины жолооч нар Монгол Улсад PCR шинжилгээ ч өгдөггүй гэдгийг УИХ-ын гишүүн Г.Ганболд хэлчхээд байгаа.

Б.Номингийн хувьд өөрөө Лондонд сургууль төгсөж ирээд Ашигт малтмалын ХЭГ-т хэсэг хугацаанд ажиллаж байсан. Мөн БНХАУ-д суралцсан намтартай нэгэн.
Тэгэхээр түүний хувьд угаас уул уурхайн салбарт ажиллаж байсны хувиар танилын хүрээ нөлөөлөв үү аль эсвэл нагац эгчийнх нь гэр бүлийн туслалцаа байв уу гэдэг нь анхаарал татах сэдэв болж үлдэх нь ээ.
Зарим эх сурвалжийн зүгээс Б.Номингийн нагац эгч Д.Сэрэглэн нь “Эрэл”-ийн гэх Б.Эрдэнбатын эхнэр учраас Хөгжлийн банкнаас авсан зээлийг нь өөр салбарт ашигладаг байх магадлалтай гэх мэдээллийг ч өгөөд байгаа юм.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 107.116.83.38
    2022/12/28

    Tsovoogiin no hot Ene ohinii aav gej yamar hun bdgiin be eejteigee 2laa nieed iim bizdee erhleed bgaa umuu

    Хариулах
  • 122.201.21.147
    2022/12/26

    Наад гэрээн дээр Э.Номингуа гэсэн байна хольж хутгаад байгаа юм уу? Нөгөөх нь Б.Номин гээ биз дээ

    Хариулах
  • 66.181.184.156
    2022/12/26

    Энэ охин ч юм уу, Эрэлийн Эрдэнэбат ингэж чадахгүй, хужаа нар ч зөвшөөрөхгүй.Харин МАН-ын том даргын л машин байгаадаа.Мандахбаяр Амарбаясгалан нарынх ч юм уж

    Хариулах
  • 202.126.89.159
    2022/12/26

    Одоо нэмээд 200н шинэ ХОВО машин Говьхангай хөдөлмөр компанийн хашаанд С бичигээ хүлээгээд зогсож байна!.

    Хариулах
  • 202.9.40.48
    2022/12/26

    Tsovoogiin ohin bishee Ereliin Erdenebatiin hurungiig ajilluulj bga buleg hulgauchuud.Tur.shuu h.prokuror bugd negssen hulgaichuud.Zugtaaga ad yvaa bizde.MGLd hulgain munge n minut.sekundeer orj bhd huuli.shuuh dulii .Arai ch davarsan bnaa.

    Хариулах
  • 202.21.105.9
    2022/12/26

    Багаасаа хулгай хйиж сурчээ.хөрөнгйиг нь улсын орлого болго доо.

    Хариулах
  • 202.126.89.33
    2022/12/26

    Барьж хориод хөрөнгийг нь хураа. Монголын ард түмэн хэдхэн нөхдийн төлөө татвар төлж амьдардаг юм байна. Ямар муухай увайгүй юм бэ. Тэнгэр ниргэнэ дээ та нарыг.

    Хариулах