Б.Хурц тус асуудлыг шалгуулахаар прокурорт хандсан талаар О.Баасанхүү мэдээлжээ

Moderator
2022/12/24

Өнгөрөгч Лхагва гараг /2022.12.21/-т УИХ-аас зохион байгуулсан “Нүүрсний” тухай нээлттэй сонсголд оролцуулсангүй хэмээн хэсэг иргэд Төрийн ордны гадна хувцсаа тайлж, нүцгэн суулт хийсэн. Тэдгээр иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болзошгүй тул тэднийг цагдаагийн байгууллагаас албадан буулгаж, эмнэлгийн байгууллагад хүргэсэн. 


Харин тус иргэдийг Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц болон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нар санхүүжүүлж, тус үйлдлийг хийлгэсэн гэх мэдээлэл гарсан. 

Тэгвэл ТЕГ-ын дарга асан Б.Хурц тус асуудлаар өөрийгөө шалгуулахаар Улсын ерөнхий прокурорын газарт хандсан байна. Тэрээр гомдолдоо, “илтэд худал мэдээллийг тараасан болон түүнийг зохион байгуулсан этгээдүүдийг олж тогтоон, хуульд заасан хариуцлага оногдуулж өгөхийг хүсье” гэжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү өөрийн твиттер хуудастаа нийтэлжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.24.7
    2022/12/25

    Өөрчлөлтийн салхи салхилаад эхэлсэн. Ард түмнийг хэн ч зогсоож чадахгүй. Мафийн зохион байгуулалттай тогтолцоо нуран унаж хэн нь хэзээнээс шүүгдэж эхлэх вэ гэдэг нь цаг хугацааны асуудал.

    Хариулах
  • 66.181.160.36
    2022/12/25

    Зөв . Арай дэндэж бн да Хууль зүйн сайд гуай. Ард түмнийг доромжилж бн Хүрэлсүх

    Хариулах