Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр нүүрс экспортын үйл ажиллагаанд гаалийн байгууллагаас хэрэгжүүлсэн дотоод хяналт шалгалтын дүнг танилцууллаа.
"Монгол Улс 1995 оноос хойш 336 сая тонн нүүрс экспортолсон. Үүний 80 хувь нь 2011 оноос өнөөдрийг хүртэлх экспорт. 336 сая тонн нүүрс экспортлоод, 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байна. Үүний 43.5 их наяд төгрөг буюу 95 хувь нь 2011 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хамаарна. Үндсэндээ 90 хувийг нь найман компани гаргасан.
Нүүрсний экспорттой холбоотой асуудлыг таван бүлэгт хувааж үзэж байгаа. Тодруулбал,
2011-2022 оны хугацаанд татварын байгууллагаас нүүрсний 177 компанид 239 удаа татварын шалгалт хийсэн байдаг. Энэ шалгалтаар 1.6 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 295 тэрбум төгрөгийн акт тавьсан байдаг.
Түүнчлэн Гаалийн байгууллага 2013-2018 онд дотоод хяналт шалгалт хийж, дараах үйлдлийг илрүүлэн хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Нэгдүгээрт, Гэрээгүй болон гэрээнээс илүү тоо хэмжээгээр экспортын бүрдүүлэлт хийсэн асуудал байна. 21 компани гэрээнд заасан хэмжээнээс нэг сая тонн нүүрс илүү экспортолсон бол 12 компани эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортолсон байсан.
Хоёрдугаарт, Улсын хилээр хоосон гэж бүртгэгдэж гарсан тээврийн хэрэгслийн асуудал байна. Гашуунсухайт боомтоор 86 компанийн 2527 тээврийн хэрэгсэл олон удаагийн давтамжтай "АЧААГҮЙ" гэсэн бүртгэлээр гарсан асуудал бий.
Гуравдугаарт, Экспортын гаалийн бүрдүүлэлтгүй улсын хилээр гарсан байж болзошгүй тохиолдол гарсан. Тухайлбал, 3758 тээврийн хэрэгслээр нийт 379 мянган тонн нүүрс экспортолсон гаалийн мэдүүлэг олдоогүй байгаа" гэдгийг онцлов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна