“БОДЬ ИНТЕРНЭШНЛ”, “ЮНАЙТЕДБЭНКИНГ КОРПОРЭЙШН” ГРУППУУД ИПОТЕКИЙН 170 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ БУЦААЖ ӨГ

Moderator
2022/12/21

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо арилжааны банкуудтай нийлж, хуйвалдан 170 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт гэж нэрлэн мөнгө угаасан нь тодорхой болчихлоо.

Тодруулбал, Монголын Ипотекийн корпораци орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд тусгай зориулалтын компаниудын нөөц сангийн хөрөнгөөс “Юнайтадбэнкинг корпорэйшн” ХХК-д 150 тэрбум, “Бодь интернэшнл” ХХК-д 20 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт болгоод өгчхөж. Үүнийгээ өнөөг хүртэл аваагүй.
Гэтэл иргэд ирэх оноос ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хийхгүй бол дахин санхүүжүүлэх боломжгүй болчихлоо хэмээн холбогдох байгууллагууд бараг л матрын нулимс унагаж байсныг яана. Тэгж байж дараагийн ээлжийн хүмүүс өртэй ч болов орон сууцтай болно шүү дээ хэмээн нийгмийн үүрэг, хариуцлага гэх зүйлс ярьж байсан нь ч саяхан.
Атал том компани, группууд иргэдийн ипотекийн зээл авах боломжийг нь хулгайлчхаад чимээгүй явсан хэрэг.
Тиймээс Шадар сайдын С.Амарсайхан Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 тэрбум төгрөгийг арилжааны банкуудтай үгсэн хууль бусаар ашиглах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн инфляц, төгрөгийн ханшийг барьж чадаагүй хэмээн үзэж Төвбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Л.Баярсайхан нарыг огцруулж, АТГ-т шалгуулна гэж мэдээлсэн.
Угаас ипотекийн зээлийн хүүг бууруулж, урьдчилгаа төлбөрийг 20 хувьд хүргэх боломжтой байсан талаарх ажлын хэсгийн дүгнэлт гарсныг Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар оруулсан билээ.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.120
    2022/12/23

    ААН-үүд бичиг баримт бүрдүүлээд очиход нэг л их зарчимч дүр үзүүлээд л байдаг шд, Санхүүгийн зохицуулах Хороо, иш хөөрхий дөө, ийм л Луйварчид шүү дээ, яс юман дээрээ,дандаа өлөн гуйлгачид төрд гарлаа шүү дээ,90 оноос хойш,өмнөх нийгмийн үед хог шаар байсан, гудамжны чацганууд.

    Хариулах
  • 64.119.20.216
    2022/12/21

    Жонхууг дэмжигчид тэнэг юм Энэ долир жонхуу хоёр улсын чинь цөлөмчихөж

    Хариулах
  • 5.8.26.201
    2022/12/21

    Монгол улсыг энэ долир хулгайч жонхуу 2 бүрэн тоножээ. Хөрөнгийн эь хураах нь зөв

    Хариулах
  • 103.212.119.130
    2022/12/21

    Голомт, TDB 2 сүүлийн арваад жил топ 100 татвар төлөгчийн эхний 10-т байнга. Эд шудрага хөдөлмөрлөж энэ татварыг төлсөн үү гүй ээ. 2-лаа уул уурхайруу орсон ийм тотлолцоо байж болхуу. За хаан банк гадны зарчимч хувь эзэмшигчтэй бсан тулдаа хулгай хийх нь гайгүй бсан болуу

    Хариулах
  • 202.9.40.143
    2022/12/21

    Hulgaichuud shorondoo orooch

    Хариулах
  • 122.201.24.56
    2022/12/21

    Бузар хулгайч Лхагвасүрэнг чөлөөлөх хэрэгтэй

    Хариулах
  • 202.126.89.141
    2022/12/21

    Ene pizdaa g alchih yumsan

    Хариулах