Л.Оюун-Эрдэнэ хэрэгт холбогдсон гишүүдээ шалгуулахыг “үүрэгджээ”

Moderator
2022/12/19

МАН-ын бүлэг өнөөдөр /2022.12.19/ хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Мөн бүлгийн хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар гишүүдэд мэдээлэл өгчээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэрэгт холбогдсон гишүүдээ өөрсдийн хүсэлтээр шалгуулахыг үүрэгджээ. Тодруулбал, нүүрсний хэрэгт холбогдсон таван гишүүн, Хөгжлийн банкны асуудалд холбогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нарыг өөрсдийн хүсэлтээр шалгуулах хүсэлтээ өгч шалгуул гэжээ.

Одоогоор МАН-ын бүлгийн таван гишүүнийг нүүрсний хулгайн асуудалтай холбоотой хэмээн АТГ-аас нэрлээд буй.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нарын шууд болон шууд бусаар нүүрсний хулгайтай холбоотой албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн үзэж, шалгаж байгаа гэдгээ АТГ мэдээлсэн юм. Албан бус эх сурвалжуудын мэдээллээр нүүрсний хулгайтай холбогдох МАН-ын, УИХ-ын гишүүдийн нэрс цаашид нэмэгдэж  ч магадгүй гэдгийг хэлж буй.

Нүүрсний хулгайтай холбоотой таван гишүүний хувьд өнгөрсөн долоо хоногт ихэд бухимдаж, намын бүлэг, намын Удирдах зөвлөлөө хуралдуулахыг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавьсан гэсэн мэдээлэл ч бий. Тэгвэл Ерөнхий сайд өнөөдөр бүлгийн хуралдаанд оролцож,  нүүрсний хулгайтай холбоотой нэр нь дурдагдаад байгаа УИХ-ын гишүүд, сайд нарыг өөрсдийн хүсэлтээр шалгуулах ёстой гэсэн сануулгыг бүлгийн гишүүддээ өгчээ.


Эх сурвалж :News.mn


Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.182.109
    2022/12/23

    Хүрэлсүх Сү Батболд Хүрэлбаатар гэх мэт өчнөөн олон хумсаа нуусан муур шиг эрхтэн дархтан нөхдөө шалгуулаач ээ

    Хариулах
  • 66.181.161.41
    2022/12/20

    Хамгийн их хамаатай хүрэлбаатар жавхлан бямбацогт, ёойжилсүрэн, хүүз, нянбаатар энхамгалан сумьяабазар амарбаясгалан нараа хэлээч мэдэж л бгаа

    Хариулах
  • 66.181.179.149
    2022/12/20

    Энэ МАН-ы ард түмэнтэй тоглож байгаа толоом маш олон жил замхарталаа үргэлжлэх байхоо.Бүүр тодорхой болоод явчлаа.Ер нь ИХ-ын МАН гишүүд дарга шиг юмаа дапаалаад цаашлуулаад байгаад л байдаг шдээ.

    Хариулах
  • 202.9.40.22
    2022/12/20

    Золионы жижиг 5 яах вэ..Ард гэмгүй мэт бгаа Монгол улсын аугаа их шуналтан ходоод гэдэс.сэтгэл санаа нь цаддаггүй нөгөө Чойжилсүрэн .Сү Батболд.Дэ

    Хариулах
  • 122.201.24.38
    2022/12/20

    Амаараа хуцалгүй шалгуул пяздаанууд минээ . Бүгд шалгуул 30 жил хуцаж шааж идэж ууцгаалаа. Яасан ханаж цаддаггүй сүгнүүд бэ.

    Хариулах
  • 66.181.176.250
    2022/12/20

    Шалгуулцгаачээ энэ асуудалд цэг тавихсан гол хүмүүс нь гаданш зугтаагаад бүгд гарахнээ

    Хариулах
  • 150.129.142.43
    2022/12/20

    Сү. Батболд намын нэрийг шороотой нь нэг мөсөн хутгалаа даа. У.Хүрэлсүх хэзээ бүтэхгүй амьтан шүү дээ араас чинь хутга шаана шүү. Оюунэрдэнээ

    Хариулах
  • 150.129.142.43
    2022/12/20

    Сү. Батболд. Ч.ХҮРЭЛБААТАР. ЧОЙЖИЛСҮРЭН. У.ХҮРЭЛСҮХ НАРЫГАА ШАЛГУУЛАХГҮЙ БОЛ АРД ТҮМНИЙ ТЭМЦЭЛ УЛАМ ХУРЦДАНА ШҮҮ

    Хариулах
    • 66.181.161.22
      2022/12/20

      Яг тийм

  • 202.126.88.97
    2022/12/20

    Одоо энэ хүмүүс чинь энэ 5 орооцолдсон байж бноо, тэхдээ чипахууд бн, томчуудыгаа нэрлээчээ гээд бнаа. Томчуудыг нь мэдчихээд байгаан бнаа, тэрийг одоо та нарын амнаас л сонсох гээд байнаа. Ёооо, ойлгоогүй царайлаад байхын

    Хариулах
  • 66.181.161.80
    2022/12/19

    Ehleed 50 hvnii ner awilgaltai temtseh gazraas prokurorluu ywsan gesen tendeesee 33 hvnii ner multraad yagaad 17 hon hvnii ner garaad irwee yg yu bolchiw vldsen hed n haichih

    Хариулах
    • 66.181.161.1
      2022/12/20

      энэ намыг төр барьж байсан үед нүүрсний хэрэг илрэхгүй шүү бүгд холбоотой болохоор