Учир нь, тэр нийгэмд нүүрсний хулгай, түүнд холбогдогчдыг илчилж, зарлана гэж амласан ч аядуу, зөөлөн явсаар иргэдийн эсэргүүцлийн жагсаалтай нүүр тулсан. Нэгэнт олон нийт шахаж эхэлсэн тул төрийн зарим өндөр албан тушаалтныг нүүрсний хэргийн холбогдогч, буруутнууд хэмээн нэрлэж, гэр бүлийнх нь хамт цагдан хорьж, дуулиан тариад байгаа.
АТГ-ынхан ч араас нь УИХ-ын нэр бүхий долоон гишүүн, Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон түүний нөхдийг нүүрсний хэрэгт холбоотойг зарлаж, яллагдагчаар татаж буйгаа мэдэгдсэн.
Уг нь жагсагчид нүүрсчдээ зарла, тэдэнтэй хариуцлага тооц, хөрөнгийг нь хурааж ав гэдэг шаардлага тавьж байгаа бөгөөд өнөөдөр 15 дахь өдрөө төв талбайд эсэргүүцлээ илэрхийлж байна.
Гэтэл өчигдөр /2022.12.19/ буюу амралтын өдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга БНСУ-ыг зорьчихлоо.
АТГ-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг хувийн баталгаа гаргуулж, БНСУ-д эмчилгээ хийлгэхээр явсан гэж мэдэгдсэн.
Гэвч УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар түүний зугтаасан гэдгийг нь зарлачихлаа. Ч.Хүрэлбаатар цахим хуудастаа “Х.Баттулга өглөө 10 цагийн үед хилээр гараад зугтаажээ. Албаны хүмүүсээс тодрууллаа. Зугтаасан нь үнэн гэнэ. АТГ-д байцаалт өгч байна л гэсэн, яллагдагчаар татагдлаа л гэсэн. Нүүрсний хулгайн хэрэг? Хөгжлийн банкны хэрэг? Төмөр замын хэрэг? Энэ бүгд яах вэ? АТГ” гэжээ.

Үнэн хэрэгтээ ард иргэд Л.Оюун-Эрдэнийг нүүрсний хулгайч нарыг илчилж, хариуцлага тооцно гэдэгт итгэж байсан. Гэтэл гол эзэн нь хил даваад явчихлаа. Х.Баттулгын хамаарал бүхий бараг бүх хүн хил даваад зугтчихсан.
Бүх эрх мэдлийг гартаа авчихсан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар яагаад түүнийг хамар доороосоо алдчихав. Ард иргэд Л.Оюун-Эрдэнэ, түүний Засгийн газарт итгэсээр өнөөг хүрсэн атал Х.Баттулгыг яагаад хил давуулан алдчихав. Яагаад...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
103.229.121.146
Оюун-эрдэнэ тайлбар өгөх байлгүй. түргэн хуумгай ХҮНИЙГ БУРУУТГАЖ болохгүй.
Хариулах5.8.26.201
оюун-эрдэнэ баттулга 2 хам хэрэгтнүүд . тийм болохоор зөвлөх нь бж бгаад зугтсан .
Хариулах103.212.119.92
Battulgiig barivchlaval Oyunerdene hamt unana shuudee tiimees zugtaalgasan
Хариулах139.5.217.9
Ouynerdene galch yu hiij chadah be dee nuursee hodoonoo gertee ochij tul
Хариулах64.119.19.145
Нүүрсний хулгайд гол буруутан нь Баттулга биш, Хүрэлбаатар шүү дээ.
Хариулах