М.Билэгт төрд 60 тэрбумаар шахаж чадаагүй эмнэлгээ Хөгжлийн банканд 68 тэрбумаар өгөх нь

Moderator
2022/12/19

УИХ-ын гишүүн асан М.Билэгт хохирох биш бүр завшчихаж. Тэр “Ачлал трейд” компанийнхаа нэрээр Хөгжлийн банкнаас 2017 онд 15 сая ам.долларын зээл авсан бөгөөд өдгөө нийт үлдэгдэл 23.796.651.1 ам.доллар буюу 68 тэрбум 508 сая төгрөг болчхоод байгаа.

Гэтэл өнөөх гишүүн асан зээлийн өрөндөө “Ачлал оточ” буюу Дөрөвдүгээр эмнэлгээ өгье гэх тохироотой яваа сурагтай.


Тодруулбал, тэр хэдхэн жилийн өмнө төрд тухайн эмнэлгийн барилгаа 60 тэрбум төгрөгөөр шахна гэж зүтгэж байсныхаа энд хүргэж байна гэсэн үг.


М.Билэгт УИХ-ын гишүүн байхдаа эмнэлгийн барилгаа 60 тэрбум төгрөгөөр шахах гэхэд УИХ-ын байнгын хороо болон ТӨБЗГ-ынхан хэт өндөр үнэтэй гээд хүлээж аваагүй. Мань гишүүн ч гандан буурахгүй тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хичнээн ч удаа албан бичиг чулуудаж, ХӨСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг загнаж, зандарч, заримдаа уйлж, дуулж, учирлаж байсан билээ дээ.
Гэтэл одоо Хөгжлийн банкны зээлийнхээ өрөнд буюу 68 тэрбум төгрөгт тооцож өгөх тухай яригдаж байгаа нь хэт хөөсөрсөн үнэ гэж хэлж болохоор байгаа юм.
Учир нь өнгөрсөн хугацаанд Дөрөвдүгээр эмнэлгийн барилга ашиглалтад орж, мань хүн тодорхой хэмжээгээр ашиг олсон. Түүгээр ч зогсохгүй төсвөөс түрээсийн мөнгө авч байсан зэргээс нь тооцож харвал анх 60 тэрбум төгрөгөөр төрд шахах гэж байснаас нь багассан л баймаар.
Харин өнөөдөр ёстой л оргүйгээс охинтой нь гэсэн шиг тухайн үедээ 60 тэрбум ч хүрэхгүй гэж байсан эмнэлгийн барилгаа 68 тэрбум болгож өсгөж авах гэж байгааг хэрхэн ойлгох болж байна вэ.
Цагтаа мань гишүүн асан М.Билэгт ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг “За яах вэ, сонгууль болоод өнгөрөг. Тэрний дараа би Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгнө. Нэг жил л хүлээх биз. Тэгээд би хохирлоо гаргуулчихна. Засгийн газар манайхыг алдагдалгүй болгохын тулд буруутай этгээдээр хохирлыг барагдуул гэнэ. Тэгэхээр та төлж чадахгүй юм чинь шоронд л орох байх даа” гэж сүрдүүлж явсан хүн шүү дээ.
Гэтэл өөрөө цаагуураа Засгийн газар байтугайг хохироочхоод л явж байсан байх нь.

Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.86
    2022/12/20

    Цагаан халад нөмөрсөн луйварчин эмнэлгийн төслийг нь гацааж эрсдэлд оруулсан юм шүү дээ. 2022.03.15. УИХ-ын гишүүн асан М.Билэгт Ж.Чинбүрэн гишүүний дүүтэй Арбитрын маргаан үүсгэж, шүүхээр ялснаар 179 сая төгрөгийг гаргуулан авахаар болжээ.. https://eguur.mn/310 828/?fbclid=IwAR2xvP U_jpaUQIlHj1RO0Zin0T PGKs9EOcYg98JkLLm8D7 JEbN8A3D-tQWc&mibext id=Zxz2cZ

    Хариулах
  • 202.126.89.86
    2022/12/20

    Цагаан халад нөмөрсөн луйварчин эмнэлгийн төслийг нь гацааж эрсдэлд оруулсан юм шүү дээ. 2014 онд Ж.Чинбүрэн эмч М.Билэгтийн эмнэлгийн төслөөс 80 мянган ам.доллар авч, дүү Ж.Чинтулга нь 200 сая төгрөгийн хохирол учруулжээ https://eguur.mn/886 73/

    Хариулах
  • 202.126.89.86
    2022/12/20

    Цагаан халад нөмөрсөн луйварчин эмнэлгийн төслийг нь гацааж эрсдэлд оруулсан юм шүү дээ. 2014 онд Ж.Чинбүрэн эмч М.Билэгтийн эмнэлгийн төслөөс 80 мянган ам.доллар авч, дүү Ж.Чинтулга нь 200 сая төгрөгийн хохирол учруулжээ https://eguur.mn/886 73/

    Хариулах
  • 103.212.117.214
    2022/12/20

    Банк үнэлж авахгүй ээ. зээл авахдаа банкинд барьцаалсан хөрөнгүүдийн үнэлгээний зарим нь буурсан, зарим өссөн байдаг учраас нь Иргэний шүүхийн шийдвэр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж дахин үнэлгээ хийгдэж нийтийн дуудлага худалдаагаар борлуулагддаг юм аа. Жнь: зээл авахдаа тоног төхөөрөмж машин механизм барьцаалсан бол ашиглагдаад эхлэсэн үеэсээ үнэ нь буурдаг, шинэ барилга байшин бол өссөн байдаг гэх мэт

    Хариулах
  • 103.212.117.214
    2022/12/20

    100 тэрбумаар улс музей бариад байхад 66 тэрбумаар эмнэлэг босох харин ч хямд бус уу? Тэр музейг ухвал бас их юм гарч ирнэ дээ.

    Хариулах
  • 103.212.117.214
    2022/12/20

    Эсрэгээрээ улсын банкнаас зээлсэн мөнгөө 200% өсгөж төлөөд, ард түмэнд хэрэгтэй бүтээн байгуулалт босгосон юм байна лээ. 2022.11.22. М.Билэгт: Манайх 5 жилийн хугацаатай $15 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 38.0 тэрбум төгрөгийн зээл авч байсан 5-н жилийн хугацаанд 200% өсөж 75.0 тэрбум төгрөг болсон. 8.0 тэрбум ₮-ийг төлсөн үлдэгдэл 66.7 тэрбум ₮-ийг нь одоо барьцаа үл хөдлөх хөрөгөөрөө барагдуулах хэлэлцээрт орсон. Энэ хугацаанд Хүү нь $7.5 сая, нэмээд ханшийн алдагдал $5 сая болчихсон‼️ гэж байна… https://fb.watch/htq 41VN7W2/?mibextid=li 3ck7

    Хариулах
  • 103.212.117.214
    2022/12/20

    Улсын хавдрын эмнэлгийн удирдлагууд хулгайч шүү. Ард түмний өмч Улсын хавдрын эмнэлгийн газраас хулгай хийж Хавдрын эмнэлгийн мэдлийн газарт 2016-2019 онд 10-н давхар, 5-н орцтой үйлчилгээтэй орон сууцны барилга барьж худалдсан байдаг. Харин Билэгт гуай бол эмнэлгийн орчинд 10 гаруй жил зүтгэж орчин үеийн сайхан эмнэлгийн барилга барьсан бүтээлч эмэгтэй. http s://fb.watch/htHKgUu KYO/

    Хариулах
  • 103.212.117.214
    2022/12/20

    нэг хүний хавдрын эмчилгээ гадаадад 500 сая. 67 тэрбум гэхээр 120 хүний зардлаар хавдрын эмнэлэгтэй болж байгаа нь зөв байх. Өшөө олон хүн үр шимийг нь хүртэх байхаа

    Хариулах
  • 66.181.182.184
    2022/12/19

    үнэхээр шаардлга хангасан юм бол оргүй дорвол авсан нь дээр дээ

    Хариулах
  • 66.181.161.102
    2022/12/19

    Үнэгүй хурааж аваад шоронд хийгээд төрөл төрөгсөдөөр нь төлүүл

    Хариулах
  • 139.5.217.9
    2022/12/19

    Hen ch emneleg bariagui baihad ene avgai barisan heregtei zuil hiisen grj bodoj bna

    Хариулах
  • 103.212.116.163
    2022/12/19

    За одоо оргүй дорхноо охинтой дээр болж дээ, энэ улсад хавдрын эмнэлэггүй байгаа үъд ачаалал хөнгөлж тэрхүү эмнэлэг нь иргэдэд үйлчилбэл улс мөнгөө яаж ийгээд эргээд олоод авах биз

    Хариулах