"УИХ-ын гишүүд халдашгүй байдлаар халхавчлуулж үлдэх боломжгүй болсон"

Moderator
2022/12/14

Засгийн газрын лхагва гараг /2022.12.14/-ийн ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Хуралдаанаар эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ удаагийн эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд авлига, албан тушаалтай холбоотой заалтуудыг түргэн шуурхай батлуулах үүднээс голчлон анхаарч өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн жагсагчдын тавьж буй шаардлагуудыг уг хуульд тусгасан. 

Тодруулбал, Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхгүй байх шаардлагыг иргэдээс тавьсан. Үүний дагуу Олон улсын авлигын эсрэг конвецид нийцүүлж, халдашгүй бүрэн эрхээр халхавчлан хөөн хэлэлцэх хугацааг бий болгодог асуудлууд гардаг байсан. Иймд бид эрх бүхий этгээдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргах бололцоог бүрдүүлж байна. Ингэснээр уг хуулиар хэн ч халдашгүй эрхийн ард нуугдах ямар ч боломжгүй болсон. Мөн авлига албан тушаалын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй байх заалтыг тодотгон оруулж байна. Эрүүгийн хуульд энэ заалтыг бүрэн хаасан байгаа. Харин ялын бодлогыг чангатгах асуудлыг хэдэн хэдэн зүйлд хамааруулан авч үзсэн. Тухайлбал 22.1 дүгээр зүйлд заасан торох ялын заалтыг цуцалсан. Эрх мэдлээ урвуулан ашиглах, хахуул авах гэмт хэрэгт эрх хасах ялыг 20 жил хүртэл оногдуулахаас гадна. Төрийн албаны удирдах албан тушаалтанд бүх насаар нь ажиллуулахгүй байх заалтыг тус тус тусгаж өгсөн. Түүнчлэн Авлига албан тушаалын гэмт хэргийн хялбаршуулах заалтыг хялбаршуулахгүй байх буюу ердийн горимоор явах өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгаж, УИХ-д өргөн барихаар боллоо. Мөн иргэдийн дунд яригдаж буй тэрбумын хулгайг 40 саяар торгоод өнгөрлөө гэх асуудалд тайлбар өгөхөд, бид хэрэгт холбогдогчийн бүх хөрөнгийг хураах хуультай. Энэ хуулийг мөн бүрэн хэрэгжүүлж эхэлнэ. Мөн авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулахдаа УИХ-ын хөрөнгө оруулгын мэдүүлгийг УИХ-ын ёс зүйн дэд хороо шалгадаг байсныг өөрчилж, Авлигатай тэмцэх газар шалгадаг болох бололцоог бүрдүүлж байна" гэлээ. 


Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.170
    2022/12/17

    Халдашгүй дархан эрхийгбүр мөсөн устга!

    Хариулах
  • 64.119.21.114
    2022/12/15

    Үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөн хөрөнгөжих үедээ татвар төлсөн эсэхийг давхар шалгах

    Хариулах
  • 89.64.73.136
    2022/12/15

    УИХ руу ороод ирэхээр нөгөө сүрэг хулгайч луйварчид чинь бүгдээрээ эгнээд суугаад гоё үгээ бэлдсэн янз бүр болгоно байх. Тэр ойлгомжтой. Тэдний эрх хөндөгдөж байгаа хулгай хийх боломжийг нь хаах гэж байгаа болохоор бүлэглэж дайрна. Тэр үед ард түмэн хэн нь хулгайч вэ гэдгийг төвөггүй мэдэж авна шүү

    Хариулах
  • 66.181.178.183
    2022/12/14

    Үндэслэлгүй хөрөнгөжсөн бол бүх хөрөнгийг нь хураах нь зөвөө

    Хариулах
  • 66.181.178.183
    2022/12/14

    Хуулийн зарим заалтыг уншиж үзэхэд болломжийн байна гэж бодлоо халдашгүй дархан эрх хөөн хэлэлцэх 2 ыг бүр мөсөн устгах нь зөв гэж бодлоо

    Хариулах
  • 66.181.160.30
    2022/12/14

    Тангараг өргөсөн хүмүүсийн хувьд ....тангарагаасаа зөрвөл эх орноосоо урвасан гэж үзэх ёстой юм байгаан шүү.Тэгэхээр урвасан хүнд бүх насаар хорих гэж ганцхан хууль байвал зохистой.Тангараг өргөх гэдэг үг маань зүгээр нэгэн үг биш шүү ............тоглоом болгоод бгн муу хаашаа юм.

    Хариулах
  • 66.181.185.194
    2022/12/14

    unheer ene helj baiga shigeen une monoor n batalj uzeerei de bas hudlaa yariaad murchiv etgeh hetsuu shuu de jiliin 20jilees deesh gej oruularai 20hurtleh geheer hamgiin bagiin songool bas luivar hiin

    Хариулах
  • 120.51.92.223
    2022/12/14

    20 hurtel jil gedeg chn 1 jil bsan ch bolno gsn ug. 20oos deesh jil horih, mun buh hurungiiig n huraah gedeg ug zaawal oruulah heregtei shu

    Хариулах
  • 202.131.239.196
    2022/12/14

    хөрөнгийг нь хураадаг болсон цагт л авилга, мөнгө завших хэрэг багасах байхдаа

    Хариулах
  • 128.14.65.227
    2022/12/14

    Nen bl enenees saixan medee alga daa vnexeer.odoo yaj darwalzaxiig ni xarax l vldlee

    Хариулах
  • 49.0.157.11
    2022/12/14

    Авилгал болон шамшигдуулсан хөрөнгө, мөнгө дээр алдагдсан боломжийг тооцож татварын акт тавьдаг шиг алданги, торгуулийг нэмж төлүүлэх хэрэгтэй.

    Хариулах
  • 202.179.8.130
    2022/12/14

    heregt holbogdoltoi hunii ar geriin humuusiin ner deer baigaa geed bugdiig huraadag boloh heregtei. Aldsan hurunguu bugdiig ni olj avah heregtei

    Хариулах
    • 103.161.242.130
      2022/12/14

      mash zuw

    • 192.82.76.155
      2022/12/14

      Zub

  • 202.179.21.197
    2022/12/14

    Одоогийн 76-гаас 26 үлдвэл их юм.Хүүк Оюук 2 ч холбогдоно

    Хариулах