Монгол орон даяар 500 орчим салбар нэгжтэй Төрийн банк цаасгүй, цахим
үйлчилгээг ашиглан эх дэлхийгээ хайрлан ногоон технологийг ашиглахыг уриалдаг билээ.
Энэ хүрээнд Төрийн банкнаас харилцагчдаа И-Биллингийн шинэчилсэн үйлчилгээг
ашиглан банканд ирэлгүйгээр цаг заваа хэмнэн хэрэглээний төлбөрөө компьютер, гар
утас, АТМ-ыг ашиглан хялбар төлөх боломжийг хэрэглэгчдэдээ санал болгож байна.
Өмнө нь зөвхөн Төрийн банкны харилцагчид И-Биллингийн үйлчилгээг ашиглах
боломжтой байсан бол шинэчилсэн хувилбар нь аль ч банкны харилцагчид дурын банкны
карт болон QPay-ээр хэрэглээнийхээ төлбөрийг төлөх боломжтой болжээ.
Мөн Төрийн банк саяхнаас харилцагчийн зөвшөөрөлтэйгөөр emongolia
системээр дамжуулан үйлчилгээ үзүүлж эхэлсэн нь харилцагчийн цаг завыг хэмнээд
зогсохгүй цаасан технологийг халж цахим системд шилжих томоохон алхам болсон байна.
Төрийн банкны харилцагч та байр, цахилгаан, контор, СӨХ, интернэт, IPTV гээд
бүх төлбөрөө аль ч банкны картаар, QR уншуулан төлөөрэй.
Банканд дугаарлах цагаа хэмнэж, цахим эрин ногоон технологид хамтдаа...
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа - Төрийн банк
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна