"Нүүрсний хулгайч" нарт хариуцлага хүлээлгэж, нэрсийг нь зарла гэх жагсагчдын тавьсан шаардлагын дагуу АТГ-аас өчигдөр /2022.12.13/ нүүрсний гэх хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтны нэрийг зарласан.
Тодруулбал,
Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн өгсөн мэдүүлгээр дээрх албан тушаалтны нэрийг зарласан талаар эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр мэдүүлгээ өгч эхэлсэн бөгөөд холбогдогч нараа нэрлэжээ.
Түүнийг энэ сарын 7-8 /2022.12.07-08/-нд шилжих шөнө эхнэр, эгч болон бусад таван хүний хамтаар саатуулсан. Тэрбээр нүүрснээс олсон мөнгөөрөө барилга барьж түүнийг нь эхнэр нь өөрийн үл хөдлөх хөрөнгийн компаниараа борлуулдаг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм. Тиймээс эхнэрийнхээ нөхцөл байдлыг харгалзан үзэж ийнхүү мэдүүлгээ өгсөн гэх.
Тэрбээр мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой ноцтой мэдээллийг ч мэдүүлгийг үеэрээ өгсөн гэх мэдээлэл байна.
Нүүрсний хулгайн асуудалд нэр холбогдсон албан тушаалтнуудын нэрс цаашид ч нэмэгдэх нь тодорхой байна. Өнөөдөр /2022.12.14/ Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх аж. Хэрвээ тус хууль өөрчлөлт батлагдвал 22.1 дүгээр заалтаар хэргээ "хялбаршуулах журам"-аар шийдүүлж, ял наймаалцан 40 сая төгрөгөөр торгодог байдлыг хална гэж буй. Жагсагчдын тухайд тус хуулийг өөрчлөхийг шаардаж байгаа юм.
Эх сурвалж: Isee.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
66.181.190.107
Хэн нэгний нэрлэснээр нэрийг нь зарладаг ямар хуульч байна аа АТГ ийм хуульчид байгаам уу мэрэгжлийн мөрдөгч мөн үү би нэг хэдэн нэр өгөх юмсан
Хариулах202.9.40.99
MAN han nuurs gj hudlaa oriloid bh uom.ASEM.JDU.KONTSEE S.KOVID.Deeremduulse n olon bank.har mashinaar hulgailj garsan erh medel bugdiig 2 shalgah estoi
Хариулах