​ Түүнийг соёлд сургая

Moderator
2022/12/13

Монголын парламент, Засгийн газрын гишүүд, тодорхой албан тушаал хашигсад гээд улстөрд тухалсан 100 гаруй албан тушаатан байдаг ч тэдний улстөрийн соёл нь ёстой л НОЙЛ заасан гэчихэд нэг их хэтийдсэн болохгүй биз.
Тэр тусмаа шинэ гишүүд буюу ШИНЭКОВ”-уудад энэ соёл ёстой үзээд өгье ч алга.
Тэдний нэг нь Ц.Цэрэнпунцаг гишүүн. Тэрбээр өчигдөр сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа ухаантай, мэдлэгтэй, гэмгүй хүний дүрээр мөн ч оодорно билээ.
Гэхдээ тэрбээр ярьж чаддаггүй юм гэхэд ядаж л биеийнхээ хэлэмж, байгаа байдлаараа тэр сэтгүүлчдийг хүндэтгэх учиртай.
Уг нь сэтгүүлчид “Нүүрсний хулгай”-н гэх хэрэгт нэр дурдагдаад буй түүнээс байр суурийг нь тодруулж ард түмэнд хүргэж буй. Гэтэл тэрбээр, "Намайг нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой гэсэн баримтаа аваад ирвэл би гишүүнээсээ татгалзана... Тэр надад ямар хамаатай юм...” гэх зэргээр хэдэрлэж байв.
“Тэгснээ нүүрсний хувьцаа эзэмшдэг хүмүүсийг буруутгаж байгаа бол 1072 хувьцаа эзэмшдэг хүмүүс ч холбоотой. Хамтрагч, хамаарал бүхий гэж яривал Монголчууд бүгд л бие биенээ танина. Ийм логикоор харвал бүгд л холбоотой, бүгд л буруудна...” гэх зэргээр их л цэцэн цэлмэг хүний дүрд тоглохыг хичээж, бас хэдэрлэв.
Хий хоосон хардуулсан байлаа ч тэр улстөрийн соёл гээчийг барих л учиртай. Гэтэл тэрбээр дөнгөж тавагтай хоолноосоо хошуу салгасан хүн шиг эрүү амаа яйжигнуулж шүд амаа цэвэрлэсэн шиг, бүр өөрийнхөө өргөө гэрийн хойморт сууж байгаа юмны эзэн, эрх дархтны байдлаар сэтгүүлчидтэй харьцсан нь үнэндээ ард түмэнд таалагдсангүй.
Тэгээд ч ард түмэнд хардах эрх бий тул сэтгүүлчид ажил үүргээ гүйцэтгэсэн. Харин тэрбээр улстөрийн соёлтой байж түмэн олныхоо мэдэх эрхийн төлөө явж буй сэтгүүлчдийг хүндэтгэх үүрэгтэй. Тэгээд ч төрийн ордон бөхийн дэвжээ бус.
Товчхондоо бол улстөрийн соёлгүй тэдний толгойг илэх бус тэрхүү соёлд одоогийн парламент сургах учиртай. Эс бөгөөс эрчүүд нь Ц.Цэрэнпунцаг гишүүн шиг төрийн ордныг өөрийнхөө гэр орон мэт ханхалзаж, бүсгүйчүүд нь янтгар хатан мэт аягласаар байх бололтой шүү. Тиймээс гишүүдийн соёлд анхаарлаа хандуулцгаая. Тэгээд ч гишүүд соёлтой байх нь зөвхөн тэдэнд өөрт нь бас ард түмэнд хэрэгтэй бус дэлхийн энгээр яригдах асуудал шүү дээ.
Тэгээд ч түүнийг улстөрд орохоос өмнө "гэгээрсэн" гээд байсан нь ёстой худлаа бололтой.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 84.136.80.169
    2022/12/13

    Munguur songuuli luivardsan humuust yun soel baih ve MAN.n hugshchuudiin 20k.r songoson gishuun nertei hulgaichuud shu de

    Хариулах
  • 122.201.22.249
    2022/12/13

    БӨХ ХҮНД ЯМАР СОЁЛ БАЙХАВ.

    Хариулах
  • 49.0.130.24
    2022/12/13

    Тэгэхгүй болтол нь,хүнтэй хүн шиг харьцдаг болтол нь намнаач наад малнуудаа.Эрх нь та нарт байна ш дээ.Алиаг нь алдтал эсэн бусан элдэв паянг нь сөхөөд булхайг нь эргүүлээч.Бөөсөнд хутга гэж....Муусайн хулгай нар.Хулгай нь илэрч хамаг юмаа сэгсрүүлэх гээд амьсгаа нь дээр байгаа дээр нь улам чихээд өг муу хулгай нарыг......

    Хариулах
  • 192.82.89.98
    2022/12/13

    Хулгайлж луйвардсан мөнгөндөө сагасан хүн новш!!!. Иймэрхүү хүн новшнууд хулгайлж луйвардсан мөнгөөрөө зодож төрд гарахаараа ийм ааш авир гаргадаг юм. Монголын төр хулгайч луйварчин авлигач янхан банзлаар дүүрээд, улс орон мөхөж сөнөхдөө хүрч байна.

    Хариулах
  • 66.181.161.117
    2022/12/13

    Зөв ш дээ юу ч мэдэхгүй сэтгүүлч нартай энэ зэрэгтэй харьцаж байгаа нь их юм

    Хариулах
  • 202.9.40.167
    2022/12/13

    МАН-ын боловсон хүчнүүднийх нь нүүр царай угаасаа л ийм байсан ... цаашид ч өөрчлөгдөхгүй биз

    Хариулах