"Тавантолгой төмөр зам" компанид онцгой дэглэм тогтоов

Moderator
2022/12/12

"Тавантолгой төмөр зам " компанид онцгой дэглэм тогтоов. Засгийн газрын тогтоолыг Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт уншиж танилцууллаа.   

ТТ-Гашуусухайт чиглэлийн төмөр зам барих ажил арваад жилийн турш үргэлжилж, өнгөрсөн намар ашиглалтад орсон.

ЗГХЭГ-ын Хууль эрхзүйн газрын дарга Мягмарыг тус компанид ажиллах бүрэн эрхт гишүүнээр томилов. Тэрээр хагас жилийн хугацаанд ажиллан, компанийн удирдлаыг гартаа авч, бүх шийдвэрийг гаргана.

Зах зээлийн үнээс хэт өндөр өртгөөр 269 км замыг барьсан, эсэхийг бүрэн эрхт төлөөлөгч шалгах юм. Тэрээр “Засгийн газрын тогтоолд дурдсан ажлыг юуны өмнө хийнэ. Мэргэжлийн, хөндлөнгийн байгууллагатай хамтран ажиллана. Эдийн засгийн амаргүй энэ үед тээвэр манай улсад чухал үүрэг гүйцэтгэдэг тул төмөр зам ашиглалтыг сайжруулахад анхаарч, Засгийн газартай зөвлөлдөн ажиллана гэв.                

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна