“Өргөө” амаржих газрыг дарга, удирдлагуудын хэрүүлдээ гарамгай, эх, нярайд халтай байгууллага “гэж ярьдаг нь байв. Тийм дээ ч өмнөх захирал Н.Энхцэцэг захирлыг Ц.Батболд гэгчээр сольсон. Энэ үед нь амтай бүхэн магтаж “Сайн дарга ирлээ, ажил нь одоо сайжирна, жигдэрнэ. Жинхэнэ ёс зүйтэй эмч...” гэцгээж байсан нь тун саяхан.
Тэгвэл тус эмнэлгийн дарга Ц.Батболд гэгч өнгөрөгч баасан гарагт болсон ноцтой асуудлыг нуун дарагдуулахаар ихэд сандарч буй аж. Тодруулбал “Амгалан амаржих” газарт нярайлсан эхийн хүүхэд бүтэлттэй төрсөн тул 2 хоёр хоног эмчилгээ хийлгэсэн ч харамсалтай нь бяцхан үр эндсэн байна.
Анхны үрээ алдсан гэр бүлийнхэн оршуулгын зан үйл үйлдэх гэтэл нярайн цогцсыг сольсон байжээ. Бүр хотоос гарч явах үедээ солигдсон байсныг мэдсэн тухай эх сурвалжууд хэлж байгаа юм.
Энэ талаар нярайн гэр бүлийнхэн ихэд гомдолтой, харин эмнэлгийн удирдлагуудын зүгээс ихэд нууцалж, чимээгүйхэн “зохицуулахаар” яарч сандарч, тэвдэж буй гэнэ.
Эрүүл мэндийн салбарт талийгаачдын цогцсыг сольж өгч явуулсан асуудал ганц нэг удаа гарч байгаа ч юм биш. Түүнчлэн “Өргөө” амаржих газрын хувьд ч нярайн эндэгдэл анх гарч буй асуудал биш.
Уг нь Ц.Батболд захирлын хувьд “Өргөө” амаржих газрын ажил, үйлчилгээг сайжруулахаар томилогдсон. Гэтэл өнөөдөр нярай эндэж, цогцсыг нь сольж, хүний ёсонд баймгүй үйлдэл гаргачхаад түүнийгээ нуухаар арга саам хайж байгаа нь тангараг өргөсөн эмчийн ёс зүйд хэр нийцэхийг олон түмэн хэлээд өгөх биз.
Тиймээс ёс зүйгүй үйлдэл гаргасан Ц.Батболд захиралд хатуу хариуцлага тооцож олон нийтэд мэдээлэх учиртай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
192.82.67.10
Энэ нэг өөдөлдөггүй сайжирдаггүй үргэлж хэл ам дагуулсан газар бнаа.Ямар хүн томилогдсон бахь бдагаараа.Эм тариа багаж төхөөрөмжөө өөрсдөө хулгайлчихдаг гээд л.Ер нь монголын эрүүл мэндийн салбар 30жил уналтын бдалтай явж ирлээ.Тийм ч учраас өвчлөл асар их нэмэгдэж бгаа.Гавьяа бгуулчихсан юм шиг хорт хавдараар дэлхийд тэргүүлллээ гээд ЭМЯ нь зарлаад бдаг.Эмчилж эдгээж чадахгүй бгаадаа дүгнэлт хийх ухамсар бхгүй.Өвчнөөр бизнес хийгчид олширсон гэхдээ эмчилж чаддаггүй нь харамсалтай!!!!!!!!
Хариулах103.229.121.175
Баян хятадууд нярайн махтай хоол идэж залуу насны эрч хүч авдаг гээд тийм хоол хийж идээд л байдаг юм билээ тэд нарт дамалж зардаг юм биш байгаа?
Хариулах