Сүүлийн сар гаруй хугацаанд сурагчдын эрх зөрчигдсөн асуудал дөрвөн ч удаа гарч, сурагчдын эрх сургууль дээрээ зөрчигдөж байгаа. Гэтэл сургуулийн удирдлагууд өндөр авахуулалгүй нам дарахыг хичээдэг бөгөөд эл үйлдэл нь яам тамгын газартаа таалагдах гэж буй арчаагүй үйлдэл гэхэд дэгстсэн болохгүй л болов уу.
Тодруулбал Дархан-Уул аймагт сурагч нь сургууль дотроо нулимс асгаруулагч цацсан, Налайх дүүргийн цогцолбор сургуулийн сурагчид зориулалтын бус танхимд хичээллэж байгаад ухаан алдаж унасан ба тэдний цуснаас хүнцэл, хар тулгалга илэрсэн. Мөн 21 дүгээр сургуулийн ангийн таазны дан нуруу унаснаас хүүхдийн толгой дээр шавар унаж гэмтэж бэртсэн. Төв-Аймгийн сургуулийн 5-9 дүгээр ангийн сурагчид мөн л хордсон зэрэг асуудал ар раасаа гарсан.
Ийм байхад БШУЯ болон салбарын сайд нь өнөөдрийг болтол энэ асуудлаар ганц үг ганхийхгүй байгаа нь жагсаалаас дутахгүй нийгэмд бухимдал үүсгээд байна.
Нийгэм бухимдахаас ч аргагүй. Сурагчдын эрх сургууль дээрээ зөрчигдөж байгаа эл асуудал даамжирч сурагчдын амь насанд ч хүрч мэдэх нь. Учир иймд сургуульдаа явсан хүүхдийнхээ араас эцэг эх нь сэтгэл чилээж, айдас хургаастай байна, сайд аа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
103.212.116.213
Тийм шүү. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг сургуулийн удирдлагууд иймэрхүү асуудалд үнэхээр эмзэг ханддаг юм байналээ. Бид сургуулийн удирдлагуудын талаар яамруу хандахыг хүссэн ч АУБ-г маань дарамталдаг учраас асуудал улам даамжрана гэж айгаад чаддаггүй.
Хариулах66.181.184.241
Багш нь хичээл орж байгаа ангид нэг хүүхэд нөгөөхөө зодож уйлуулж байхад юу ч хараагүй юм шиг сууж байдаг багш байдаг юм билээ шүү.
Хариулах