Олон нийтийн жагсаал, цуглаан эхэндээ “Нүүрсний хулгайчийг илчлэх” байлаа. Одоо бол өнгө, зорилго нь өөрчлөгдөөд Засгийн газрыг огцруулахаар улайрч байна. 1992 оноос хойш тооцвол манай улсын Засгийн газар дунджаар 1.5 жилийн л насжилттай болчхоод байгаа нь харамсалтай.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгэнтээ “Ерөнхий сайд болох цаг хугацаагаа сонгодог бол би хэзээ ч энэ цаг үеийг сонгохгүй байсан” гэж билээ. Үнэхээр ч Засгийн газрын үйл ажиллагаанд ковид-19 цар тахлаас гадна, гадна, дотнын хүчин зүйлс нөлөөлсөөр байгаа.
Гэвч энэ Засгийн газар сүүлийн гурван жилийн хугацаанд өнгөрсөн 30 жилийн алдаа оноог засах, мөнгө эрх мэдлээр сүлбэлдсэн “бүлэглэл”-ийн хуйвалдааныг таслан зогсоож, иргэддээ баялгийг тэгш, шударга хуваарилах, хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг шийдвэрлэхээр хичээн байгааг харж байна.
Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувиас эхлээд хууль бус хувьчлалын үр дүнд бий болсон гажуудлыг засах, олон жил яригдаж ирсэн Дубайн гэрээг цуцалж, Оюу толгойн 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, Гүний уурхайн ажлыг ирэх онд ашиглалтад оруулах тохиролцоонд хүрээд байна.
Дампуурлын ирмэгт ирчхээд байсан Хөгжлийн банкийг өндийлгөж, гадаад, дотоодын өр дарам хэмжээнд хүргэлээ. Улстөрчдийн нөлөөллөөр авсан ч чанаргүй ангилалд орчхоод байсан 1 их наяд төгрөгийн зээлийг хагас жилийн олон нийтийн анхаарал, өөрсдийн төлөвлөлтийн дагуу зохион байгуулалт хийснээр 803 тэрбум төгрөгийг эргэн төлүүллээ. Ингэснээр бондын өрийн дарамтгүй болох сайхан мэдээг ч түгээж чадсан.
Тодруулбал, Хөгжлийн банкны эргэн төлөлтөөс “Самурай” бондын төлбөрийг бүрэн төлж барагдуулах боломжтой болсон бөгөөд Монголбанкан дахь дансанд байршуулж иен болгон төвлөрүүлсэн байна. Мэдээж иений ханш буусан таатай үед бэлтгэлээ базаасан гэсэн үг.
Мөн 10 жил “Чингис” бондын өрийн үлдэгдэл төлбөрийг ч бүрэн барагдуулж дууссан. “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын хүүгийн төлбөрт 2012 оноос энэ оны зургаадугаар сарын 5-ны хооронд нийт 542.9 сая ам.долларын төлбөрийг төлсөн байдаг.
Үүнээс өмнө 2020 онд Монгол Улсаас төлөгдөх ёстой "Мазаалай" бондын 500 сая, "Чингис" бондын 200.8 сая, 2021 онд "Гэрэгэ" бондын 266.9 сая ам.долларыг тус тус төлөөд байгаа билээ.
Одоогийн Засгийн газрын нэг шинэ түүхийн эхлэл нь “Шинэ сэргэлтийн бодлого” боловсруулж, эдийн засгийн хурдацтай хөгжлийг бий болгохын төлөө салбар бүрт эрчимтэй хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд “Боомтын сэргэлтийн бодлого” бий болгож, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр замыг нээсэн. Мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг үндэсний бүтээн байгуулагчид найман сарын дотор барьж дуусган, экспортын шинэ гарцтай болсон.
“Эрчим хүчний сэргэлтийн бодлого”-ын хүрээнд олон жил “цаасан дээр амьдарсан” Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцыг эхлүүлэх, зарим цахилгаан станцуудыг өргөтгөх, шинэчлэх ажлыг урагшлуулж байна. Улс, эх орны эрх ашигт шаардлагатай энэ мэт бүтээн байгуулалтын ажлыг гацаасан хүнтэй хуулийн дагуу ярина гэдгээ ч илэрхийлсэн.
Монгол Улс хөгждөггүй, хуулийн хугацаандаа бус хэн нэгэн, хэсэг бүлэг хүний эсэргүүцлийн өмнө өвдөг сөхөрдөг зарчмыг энэ удаа халж, орхигдуулж, урагшлах хэрэгцээ Засгийн газарт байна. Шүгэл үлээснийхээ төлөө өөрөө дэгээнд орж унамааргүй байна.
Учир нь “нүүрсний хулгай, бүлэглэлийг илчилнэ” гэсний дараачаас “Эрдэнэс тавантолгой”-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулахад сар гаруйн хугацаанд нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэж, 603 сая ам.долларын өрийг 418 сая ам.доллар болгон бууруулжээ.
Мэдээж дээрхийн нөлөөгөөр 2.0 тэрбум болж буурч байсан валютын нөөц 2.9 тэрбум болж өсөж, валютын ханш тогтворжиж байна.
Яг энэ хэвээр бүлэглэл болон нэгдсэн хулгай луйврыг таслан зогсоож чадвал үр дүн нь богино хугацаанд гарах нь гэдгийг дээрх бодит тоо, баримтуудаас харж болохоор байна. Тэдэнд чадамж байгааг харсан бол боломжийг олгож, ажлыг хийлгэе, бусдыг нь бол иргэд шаардаж, нэхэх нь нээлттэй хэвээр байг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
75.27.96.211
Ц.Мижиддорж
Хариулах75.27.96.211
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд ажилласан монгол улсын засгийн газруудаас Д.Бямбасүр
Хариулах