Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд тав дахь өдрөө үргэлжилж байна.
Гэвч жагсагчдын зорилго өдөр өдрөөр өөрчлөгдөж, нүүрсний хулгайн тэмцэлээс илүү Засгийн газрыг огцруулах тал руугаа хэлбийв. Тав дахь өдрөө үргэлжилж буй жагсаалд оролцогчдын зорилго зохион байгуулалттайгаар өөрчлөгдөж, тусгай санхүүжилттэй зорилтот бүлгүүд оролцож байгаа талаар хууль хяналтын байгууллагыхан хэлж байв.
Хамгийн ноцтой нь эдгээр өдрүүдэд гадны санхүүжилт жагсагчид дотор гүйсэн байж болзошгүй мэдээлэл байна. Учир нь жагсагчдад төлбөр, мөнгө амлан нэг ангийн оюутнуудыг авчрах, хамт ирэх найз нөхдийн тоо заах, хөдөө, орон нутгаас гарах бүх зардлыг нь хариуцан жагсаалд оролцуулах тохиолдлууд илэрч байгаа аж.
Хууль, хяналтын байгууллагын шалгалтаар санхүүжилт авсан байж болзошгүй нэлээдгүй хүмүүсийг хяналтандаа аваад байна. Эхнээсээ санхүүжилт авснаа хүлээн зөвшөөрсөн гэх албан бус мэдээлэл байна.
Монголчууд бид үзэл бодлоо илэрхийлж болно. Гэхдээ улс төр, нийгмийн ийм эмзэг үед гадны улс орны хөл гар болсон хүмүүсийн нөлөөгөөр эх орон, эрх чөлөөгөө алдаж болохгүй билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
203.91.115.53
Хулгай ч нарийн нэрийг тод үнэ үгээр хэлээч
Хариулах59.153.115.200
Зуны жагсаал хийсэн Тулга нарыг яг ийм үг хэлээд үндэсгүй хэрэг тулгаж шоронд хийсэн.Одоо бас энэ аргаа хэрэглэх гэж байгаа бол Нямбаатар шоронгийнхоо хүчин чадлыг нэмэх шаардлага гарах байх шүү.
Хариулах203.91.115.53
Хулгай ч нараа нэрийн тод хэлээч
Хариулах139.5.219.154
Дандаа тэгэж залуучууд ард түмэн ээ шаадаг юм огцоруулаад бүгдийг нь шоронд насаар нь хатаагаад юу юу шаасанг нь хэлүүлээд улс хураах хэрэгтэй
Хариулах66.181.177.193
Байгаа тэр бол тодорхой ш дээ
Хариулах