Ерөнхийлөгч шахсны эцэст хуулийнхан ажилдаа орж, нүүрсний хэрэгт холбогдогчдыг баривчилж эхэллээ.
Тэр өчигдөр нүүрсний хулгайн хэрэгт холбогдогчдыг зарлахгүй, ард иргэдийг дөрөв дэх өдөрт нь жагсаал хийхэд хүргэсэн хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, бригадын генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Одонбаатар, Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болд нарыг дуудаж уулзсан.
Ингэхдээ “УИХ, Засгийн газраас юу хийх вэ гэдгийг дөрөв хоног харлаа. Ард түмэн дөрвөн хоног төв талбайд жагслаа. Та бүхэн ард түмнээр нүүрсний хулгайн таавар таалгалаа. Засгийн газар нүүрсний хулгайн асуудлыг хөндөж ярьсан. Гэмт хэрэгтэй тэмцэх субъект нь Засгийн газар. Тэр хулгайч нартай яагаад тэмцэхгүй байна вэ.” хэмээн бухимдсан.
Үнэхээр ч нүүрсний хулгайн асуудал эрт эхэлсэн бөгөөд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрөө 2018 онд Ерөнхий сайд байхдаа “нүүрсний хулгай”-н асуудлыг эцэслэж, хариуцлага тооцуулахаар цагдаа, тагнуул, холбогдох газруудад удаа дараа үүрэг өгч байсан билээ. Гэтэл өнөөг хүртэл энэ хэргийг эцэслээгүйн дээр сүүлийн саруудад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын бусад гишүүн ч нүүрсний хулгай гэж ярьснаас холбогдогч эздийнх нэрийг зарлалгүй хав дарчхаад байсан юм.
Товчхондоо нүүрсний хулгайн асуудлыг дөрвөн жилийн өмнөөс шалгахыг даалгасан байхад өнөөг хүртэл ажлаа хийгээгүй хуулийнхан өчигдрөөс л гэнэт ухаан оров бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
23.250.93.82
arai2
Хариулах192.241.91.125
sunu2
Хариулах23.250.92.205
yalna2
Хариулах202.179.25.226
Шахаад байхдаа яахав дээ, угаасаа өөрийнх нь мэдэлд шү дээ, эртхэн ажлыг нь хийлгэхгүй яасан юм, жүжиг
Хариулах192.82.91.254
Хүрэлсүх тэнгэрээс буусан мэт юм ярих хэрэггүй өөрөө бас нүүрсчин бгаа, муу хулгайч жүжиглэнэ гэнээ чамайг монголчууд мэдэхгүй юу.
Хариулах202.21.108.186
4n jil uliigee jiij bsiin zavharsan humuus bhiimaa.avilgal avaad uvur turiindee orchdiimuu yadgiin.iim bhad mongol uls hugjluu yu
Хариулах192.82.91.61
Сэтгэлгүй ийм хүмүүсийг төрд .төрийн албанд.туршлагатай тулхтай гэж тавьж байхын оронд сургууль төгссөн үудраг залуусыг дэвшүүлж ажилуулаа ч одоо залуус мэдлэгэтэй сэтгэлтэй хөгжсөн.ер нь сайхан болсон цаг
Хариулах103.26.193.2
Монголд дээдцүүлийн төрийн өмчийн хулгай,дээрэм шүүх,прокурор ,цагдаа,хил, гааль, тагнуулынхны хамгаалалтанд яваад удаж байгаа шүүдээ.Энэ завхралыг Элбэгдорж эхлүүлж,Баттулга үргэлжлүүлсэн.Иймээс эдгээр байгууллагад цэвэрлэгээ хийхгүйгээр монголын төр хэзээ ч цэвэршихгүй,ард түмний бослого тэмцэл зогсохгүй.,УИХ эрүүгийн хуульд яаралтай өөрчлөлт оруулж,Ерө
Хариулах