“Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэн буюу их хэмжээний хөрөнгө орлогын өөрчлөлт мэдүүлсэн 1022 албан тушаалтан байна" гэх мэдээлийг сонсоод үнэндээ гуниг цаашаа болов.
Хөрөнгө орлогын мэдүүлгээ ирүүлсэн 47 мянган албан тушаалтнаас шүү дээ. Хөдөмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдөр 420 мянган төгрөг. Үүүнийг 250 дахин нэмэгдүүлэхээр 105 сая.
Тэгвэл “төрд албан тушаал хашдэг эрхмүүд жилийн дотор ийм их мөнгөн дүнтэй хөрөнгийг хэдийдээ хуримтлуулна гэж... “ олны зүгээс бухимдаж байна. Гэтэл хуулиараа бол “Нийтийн албанд томилогдсоныхоо дараа 30 хоногийн дотор мэдүүлэг гаргах бөгөөд хөрөнгө орлогод нь их хэмжээний өөрчлөлт буюу нөгөө 105 сая төгрөгнөөс дээш өөрчлөлт гарсан тухай бүрд мэдүүлэг гаргах хуультай” гэж байгаа. Тэгвэл тэдгээр 1022 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг нь яг 105 сая төгрөг гэхээр “Болох ёстой юм болдгоороо болж байна” гэж хэлэх үндэслэлтэй.
Тэгвэл АТГ-аас ийнхүү зарласан нь жагсаал цуглаан хийж нийгмийн уур амьсгал таагүй байгаа энэ үед ташуур өгчихлөө гэж харагдаж, ойолгогдож байгаа. Тийм дээ ч жагсагчдаас “Жилийн дотор 1000 гаруй албан тушаалтны хөрөнгө орлого нь 105 сая болж өссөн байна. Төрийн албанд шургалсан авлигач, хулгайч нарыг зайлуул, хуулиа өөрчил” гэцгээж буй биз.
Товчхондоо бол хуульд зүйлчилснээр хөрөнгө орлогын мэдүүлэг нь 105 сая төгрөгнөөс дээш гараагүй байсан юм бол түүнийг мэдээлэхийн учир юун.
Нөгөөтэйгүүр тухайн албан тушаалтанд ашиг сонирхлын зөрчил үүссэнийг нь шалгамаар байгаа ч хууль саад болж байна гэж харагдаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна