Манай улсын валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжжээ

Moderator
2022/12/07

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: 

- Засгийн газрын хуралдаанд валютын нөөцийн нэмэгдүүлэх арга хэмжээний талаар ЭЗХЯ-наас мэдээлэл өглөө. Манай улсын валютын нөөц 2 тэрбум 500 сая ам.доллар байсан бол одоо 2.9 тэрбум болж өссөн. Энэ дүн манай улсын валютын дөрвөн сарын нөөцийг бүрдүүлнэ гэж хэлж болно. Албан, болон албан бус ханш 200 төгрөгт хүрээд байсан бол энэ тоо 23 төгрөг болж буурлаа. Энэ нь эдийн засаг дахь инфляцад нөлөөлж үнийн өсөлтийг бууруулна гэж үзэж байна. Валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжих нөхцөл бүрдлээ.

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд хүлээсэн үүргээ сайн биелүүлж байгаа. Тухайлбал, Эрдэнэ Тавантолгой компани 500 сая ам.долларыг төвлөрүүлэх үүрэгтэй байгаа. Мөн мөнгийг аваад хэрэглэчихсэн өр төлбөрийн хэмжээ тухайн компани дээр 600 сая ам.доллар байсан. Үүнээсээ 185 сая ам.долларын хэмжээний нүүрсийг ачуулж, төлбөрөө уг хэмжээгээр бууруулж чадсан. Үүнээс гадна Монголбанканд худалдсан валютынх нь хэмжээ 145 сая ам.доллар, мөн нүүрсний борлуулалтаас олсон 50 сая ам.доллар компанийнх нь дансанд байгаа. Тус компани дээр Засгийн газраас онцгой дэглэм тогтоосон нь үр дүнгээ өгч байгаа гэж үзэж байна.

 Манай улсын экспортын хэмжээ өмнөх оноос 30 орчим хувиар өссөн. Булганы боомт цар тахлын улмаас хаагдсан байсан ч эргээд сэргэсэн. Манай улсын эдийн засгийн өсөлт 3.9 хувьтай байна. 2022 оны ДНБ-ний өсөлт оны төгсгөлд 4 хувьд хүрэх боломжтой гэж харж байна гэлээ.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.197
    2022/12/09

    bitgii hudlaa yariaad bai yuani dollor mash ih osson baigaashdee yagaad ingeed hudlaa yariaad baigaan bee

    Хариулах
  • 66.181.161.119
    2022/12/07

    Идсэн мөнгөө бүгдийг нь хий тэгвэл доллор 1000 болно

    Хариулах
  • 202.126.94.27
    2022/12/07

    Энэ пздаа бүхнг мэдж бга нүүрсний толгойлогч барг энэ байхаа

    Хариулах