​ Д.Тогтохсүрэн гишүүн ээ, ингэж “долоох”-гүй ээ

Moderator
2022/12/07

МАН нүүрсний хулгай хийдэггүй гар цэвэр, нэр бүтэн гишүүдтэй гээд УИХ дахь тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн жишим ч үгүй мэдээлж сууна.
Засгийн газраас нүүрсний хулгайд холбогдсон хүмүүсийг зарлана гэчихээд өөрсдийн томилсон албан тушаалтнуудынхаа нэрийг л ил болгосон.
Гэтэл үнэн хэрэгтээ Ерөнхий сайдаас эхлээд олон нийтийн дунд МАН, АН-ын гишүүд нүүрсний хулгайтай холбоотой гэдгийг аль хэдийн мэддэг болчихсон.
Тэр байтугай өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2018 онд Ерөнхий сайд байхдаа нүүрсний хулгайн асуудлыг хөндөж, холбогдох албаныхан буюу цагдаа, тагнуулын байгууллагын удирдлага, Засгийн газрын сайдуудад ч үүрэг өгч байсан. Тухайн үед УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг ч зарлаж байсныг олон нийт мэдэж байгаа. Одоо нэмээд Ч.Ундрам, Ц.Цэрэнпунцаг нарын гишүүд нэмэгдчихсэн яваа. Цааш нь ихэд сайн ухвал Хотгор шанагын ордын лицензтэй нэр холбогдож явсан Эдийн засаг хөгжлийн сайд,
Нэмээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь танай, манай нам гэхгүй нүүрсний хулгайчуудыг илчилнэ гээд яриад байгаа.
Гэтэл эрхэм гишүүн Д.Тогтохсүрэн нь нүүрсний хулгайчгүй бүлэг гээд бараг л “таван хошуу” авъя гэх нь холгүй суугаа нь арван ашигтай хар алтныхныг ханарч налж унаж яваа юм байна л гэж харагдаад байна.
Хэнбугайд ч хардах эрх бий. Түүнийхээ ч дагуу хардаж байгаа нь энэ. Харамсалтай Д.Тогтохсүрэн дарга шиг ичихгүй худлаа хэлэх хүн бараг л байхгүй дээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна