Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал асан Л.Насанцэнгэлд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж, улмаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл тус хэргийг энэ сарын тавны өдөр /2022.12.05/Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал асан Л.Насанцэнгэл нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан аж. Уг хүсэлтийг шүүхээс хүлээн авч, хэргийг хэлэлцээд Л.Насанцэнгэлийг 5.4 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасах ял оноосон байна.
Хэргийн талаар эргэн сануулахад, Л.Насанцэнгэл нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, “Сэргээн засах ажилтан” гэх орон тоог шинээр бий болгож, төрсөн дүүдээ хууль бусаар тус албан тушаалд томилсон хэрэгт холбогдсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
59.153.115.27
Өөр асуудал байдаг байхаа. Сэтгэцийн төв бол улсаас байнга үнэгүй юм хүртэж байдаг газар. Бөөн төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байдаг амттай самар шүү. Удирдлагууд нь бүүр амташчихсан.
Хариулах66.181.182.239
Өнөөгийн нийгэм ямарё хүнийг гэмтэн болгодог Ер нь хүмүүст буруу байхгүй Энэ тогтолцоо буруу бна Бүгдээрээ шахуу хулгайч болдог юм гэж хаана байхав Монголчуудыг ийм болгосон 1990 оны Ардчилал буруутай Шал буруу замруу хальтирч орсон нийгэм 1992 оны үндсэн хууль гол бурууг эхлүүлсэн Үндсэн хуулиа цоо шинээр бич 1992 оны үндсэн хуулийг ардчилалд амьдарч үзээгүй хүмүүс хийсэн шүү Алдаа мадаг ихтэй Маш гэнэ туршлагагүй хүмүүс яаж хийхэв дэ Харин Одоо шинэ Үндсэн хууль бичвэл чадна да Туршлагатай болсон
Хариулах202.126.89.138
Сүртэйн бэ хэрэгцээ шаардлага байсан болоод тийм оронтоо гаргасан байлгүй дээ. Хэдэн зуун саяын цалин өгөв л гэж
Хариулах124.158.120.10
Хэдэн тэрбумаар идчихсэн хүмүүсээ чадахгүй байж мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хүнийг шалтгалах юмаа олж ядах юмаа
Хариулах202.126.90.99
Чааваас гэж .Ийм асуудалд ял оноож.60 тн алт идчихсэн,Эрдэнэтийн зэсийг солонгосуудтай хамтарч зах зээлийн үнээс багаар гаргаад гадаадад өндөр үнээр борлуулсан зэрэг санаанд багтахгүй гэмт хэрэг үйлдсэн хулгайчийн өмнө гөлөг болдог.
Хариулах