Ерөнхийлөгчийн бүрэн эрх түүхэн шийдвэрт хүрэх үү

Moderator
11 цаг 14 минутын өмнө


Яг одоо МАН-ын Удирдах зөвлөл төрийн ордонд хуралдаж УИХ, Засгийн газрыг тараах эсэх асуудлаар хэлэлцэж байна. Учир нь өчигдөр болсон залуусын жагсаал улстөрийн дээд түвшинд буюу Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн хэмжээнд яригдаж УИХ-аас санал болгосон онц байдал тогтоох тухай асуудлыг Ерөнхийлөгч дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн учраас залуус жагсаалыг тайван замаар дуусгасан юм.

Харин энэхүү үйл явдлын дараа Ерөнхийлөгч нүүрсний хулгайчдад хариуцлага тооцох, сонгуулийн хуулиа өөрчилж, улмаар УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулж ээлжит бус сонгууль зарлаж ард түмэнд сонгох эрх өгөх тухай яриа ҮАБЗ-ийн хүрээнд яригджээ. Мэдээж түүний энэхүү ард түмэндээ өгч буй боломж нь өөрт нь халтай ч гэлээ тэрбээр ард түмнийхээ нөхцөл байдал, уур хилэнг харж мэдэрсэн учраас УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт шахалт үзүүлж яаралтай шийдвэр гаргахыг үүрэгдсэн байна.

Тиймээс яг одоо хуралдаж буй МАН-ын УЗ-ынхөн төрийн тэргүүний энэхүү шийдвэрийг ч хүлээн авч УИХ, Засгийн газар хоёрыг хоёуланг нь тарааж, огцруулах тал дээр ч санал нэгдсэн байна. Түүхэнд анх удаа УИХ, Засгийн газар хоёрыг ард түмнийхээ төлөө тарааж, огцруулж буй хүн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болж байна. Түүний энэхүү хүнд шийдвэр олонх болсон МАН-ынханд таалагдахгүй ч гэлээ нам харгалзахгүйгээр хүний өөрийн бүх нүүрсчдийг шалгаж гэм буруутайг нь тогтоож ял шийтгэлийг нь өгөх гэж байна.

Ямартай ч залуусын тэмцэл Ерөнхийлөгчид асар их хүч өгч УИХ, Засгийн газрыг тарааж огцруулж буй нь нүүрсний хулгайчидтай хамтдаа хариуцлага тооцох боломжийг олголоо.


Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.82
    3 цагийн өмнө

    Энэ худлаа... Энэ нь халгай зүгээр л хаах тухай ойлголт. Хулгайч нартай хэн хэзээ хаана хариуцлага тооцох юм. Зг тарвал энэ олон залуусын тэмцэл юу болох юм.танай сайт ийм зүйл бичихээ болих хэрэгтэй

    Хариулах
    • 104.63.49.38
      2022/12/07

      Хулгайгаа нуух арга

  • 103.212.119.36
    3 цагийн өмнө

    их хуралаа тараа засгаа огцруул үндсэн хуульд нэмэлт хийж цаазын хуулиа сэргээж ерөнхийлөгч шиг энэ даварсан хулгайч авилгачид эх орноо тоногчдоо эцэс болго энгэж чадваас монгол сэргэж хөгжөнөө

    Хариулах
  • 103.212.119.36
    3 цагийн өмнө

    хүрэлсүх овоошдээ.эцэг хүн шиг, хэлждээ үндсэн_ хуульд нэмэл оруулж.76 г цөөлж 51 болгоод цаазын хуулиа сэргээгээд энэ даварсан хөрөнгөжсөн_ луйвар хулгай авилгаадаа цэг тавьчихвал хүрэлсүхийг. монгол сэргэж 13 жил ерөнхийлөгчөөр ажиллуулнаа ард түмэн .эс тэгж чадахгүй гурилдвал асуудал өөрөөр эргэнэ.

    Хариулах
  • 192.82.77.82
    5 цагийн өмнө

    одоо тэгээд энэ далимаар сонгуулийн хуулийнд өөрчлөлт орж, улиран сонгогдох заалт сэмхэн шургаад дуулианы хажуугаар шургаад ороод ирэх юм байна

    Хариулах
  • 202.55.180.58
    8 цагийн өмнө

    энэ текстийг бичсэн найруулга нь бүр баатрын дүрд оруулаад Хүрэлсүхийг үнэн шударгын туйл болгочихож хаха болиоо одоо, улсаар тоглож самарч дууслаа,хангалттай түмэн олныг доромжилж баяжлаа та нар зүгээр зайлж тонилж үз монголын төрөөс, ахиад та нарыг мөн оруулах байх даа

    Хариулах
  • 202.55.180.58
    8 цагийн өмнө

    жүжиж дуусахгүй юм, одоо болио та нарын үнэн царайг бүгд харлаа,тавилттай жүжиг

    Хариулах
  • 66.181.161.63
    8 цагийн өмнө

    огцор огцор дэмжиж байна

    Хариулах
  • 66.181.188.166
    9 цагийн өмнө

    shaahaa boli naad hurelseh chine hereggui sda

    Хариулах
    • 202.9.46.228
      8 цагийн өмнө

      ЗГ огцрох шаардлагагүй, нүүрсний хулгайчтай цаашаа тэмцэг. Нүүрсний хулгайч нар нь шинэ ЗГ-т гараад ирэх магадлалтай шүү. Оюун-эрдэнийг дэмжихгүй харин ч хорлож байгаа Хүрэлсүх Занданшатар нар нар огцрох ёстой.

  • 59.153.113.17
    9 цагийн өмнө

    Өөрсдөө байгаа тул айгаад тоглолт хииж байна.Харц энэ тэр нь гэмгүй хүний харц бишээ.

    Хариулах
  • 202.126.94.58
    9 цагийн өмнө

    Ерөнхийлөгч Ерөнхий сайд 2оо хамтраад шийд гэж жагссан болохоос огцор нтр гэж жагсаагүй байхад тоглолт хийхгээд байна уу

    Хариулах
    • 66.181.161.63
      8 цагийн өмнө

      хэзээ монгол хулгайч нар хамтарч асуудал шийддэг болсон юм

  • 192.82.78.36
    9 цагийн өмнө

    Нүүрсний хулгайгаа дарах дархан мэх

    Хариулах