Сүхбаатарын талбайд үргэлжилж буй жагсаалын үеэр нэг иргэний биеийн байдал мууджээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Олон хүн бие биеэ түлхсэнээс болж нэг иргэний бие муудсан. Цагдаагийн байгууллагаас яаралтай чөлөөлөх коридор гаргаж, тухайн иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өглөө" гэж мэдээллээ.
Мөн "Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас тусгай хэрэгсэл хэрэглээгүй, жагсагчдыг тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх талаар сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна. Жагсагчид цагдаагийн албан хаагчдыг жагсаалд нэгд гэх мэтчилэн өөр зүйл шаардаж байгаа нь эмх замбараагүй байдалд уриалж байгаа үйлдэл болж байна" гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Түүнчлэн жагсагчид дунд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүс байгаа тул тэднийг олны дундаас гаргах арга хэмжээ авч эхэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна