УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайн асуудлаар 11.00 цагт мэдээлэл өгсөн юм. Тэрээр "
АПУ-гийн П.Батсайхан, "Энержи Ресурс"-ийн Ж.Оджаргал, "Голомт"ын Д.Баясгалан энэ гурваар тэргүүлүүлсэн толгой нүүрсчид Монгол орныг цөлмөн дээрэмдэж байна. Эд нар оффтек гэрээгээр бусад бүх нүүрсний хулгайгаа төрийн нууцад хамааруулсан. Би тэднийг АТГ-д өгнө.
Яагаад хүмүүс энэ нүүрсийг ярихаасаа айгаад байгаа вэ? Хамгийн гол нь тэд шүүгчдийг хага базсан. Хамгийн том шүүгч нь "Шунхлай"-гийн П.Батсайханы арын өрөөнөөс салахаа болилоо. Шүүхийн шийдвэр "Шунхлай"-н П.Батсайханы арын өрөөнд гардаг боллоо. Баримттай ярьж байна. Жишээ ярья. Хамгийн сүүлийн шийдвэр тусгай санал гэгчээр дараагийн МАНАН-г амь оруулж Монголд мөнхөд эзэн суухаар бэлдэж байна. С.Баярцогтыг ялыг нүүрсчид худалдаж авсан. Гаргасан шийдвэрийн эзэд нь Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн, нийслэлийн ерөнхий прокурор Ариунболд нар нүүрсчдэд үйлчилсэн. Есөн жил гурван шатны шүүхээр ярьсан шийдвэрийг тусгай санал нэрээр хэрэгсэхгүй болгож байна" гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна