Монгол Улсын иргэн, хоёр хүүхдийн эцэг Б.Наранцацралт:
Б.Наранцацралт би 2008 онд Ч.Ундрамтай гэр бүл зохиож, 14 жил ханилахдаа охин, хүү хоёртой болж, элэг бүтэн, жирийн сайхан амьдарч байсан нь саяхан. Харамсалтай нь “гэр бүл цуцлуулах” асуудал өнөөдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хэлэлцэгдэх гэж байна.
Уг нь би энэ бүхнийг УИХ-ын гишүүний нэр хүндийг бодож, чимээгүй өнгөрье, хүүхдүүдийн асран хамгаалах эрхийг ярилцаж 50,50 хувьтай байя гэж санал тавиад 2022.04.05-ны өдөр гэрээсээ хөөгдсөн өдрөөс хойш тууштай, чимээгүйхэн хүлээж байсан. Учир нь чи хөдөө, гадаадад байнга томилолтоор явдаг гэртээ байхаасаа байхгүй нь их, бас УИХ-ын гишүүн болсноос хойш ууж, идэх, наргиж, цэнгэх чинь хэрээс хэтэрсэн. 7 хоногийн 2-3 өдөр байнга архи ууж, согтуу хөлчүү ирэхдээ ихэнхи тохиодолд хэтрүүлсэн байна. Шөнө дөлөөр гэртээ орж ирээд зүгээр унтахгүй агсан согтуу тавьж, хүүхдүүдээ айлгаж ичээнэ. Бусад олон зүйлийг нуршиж болох ч зөвхөн энэ ШАЛТГААН-аас болж, би хүүхдүүдээ чамд үлдээж чадахгүй байгаа юм.
Би энэ амьдралд туулах ёстойгоо туулж яваа, ханилсан хань минь гэж бүх зүйлийг чинь алдаа, оноотой, байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хоёр хүүхдийн минь эх гэж хүндэлж, хайрлаж, тэсэхийн аргагүй олон зүйлийг тэвчиж, сохор, дүлий, хэлгүй мэт дуугүй явж, айлын нөхөр, эр хүний хувьд хэнээс ч гарамгүй ухаан, тэвчээр гаргаж ирсэн. Үүнийг чи ч сайн мэддэг, тоглоом, шоглоомоор ч надад хэлдэг л байсан.
Гэтэл чи намайг ор үндэсгүй гүтгэж,худлаа ярьж явдгийг найз нөхөд, МУИС болон УИХ-ын эргэн тойрноос олж сонслоо. Тэнд ч миний найз нөхөд ажилладаг юм шүү. Эргээд бодоход, болсон зүйлүүдийг эргэцүүлэхэд чи надаас салахаар төлөвлөгөөтэй үзсэн бололтой. Ингэхдээ өөрийнхөө гэмт явдлыг намайг хийсэн болгоод гүтгэж, харлуулчихна. Ингээд бүх бурууг надад тохож, бусдад бусдад итгүүлээд , өөрийгөө “цэвэрхэн” аваад гарна гэж тооцсон бололтой.
Намайг өөрийнхөө аав Ч.Чинбатаас 10 тэрбум төгрөг хулгайлсан, гэрийнхээ үйлчлэгч хүүхэнтэй гал тогооны өрөөнд сэкс хийж байгаад үйлдэл дээр баригдангуут нь хөөж явуулсан тухай “ҮЛГЭР” чи зохиожээ. Өөрийн чинь хийсэн БУЗАР ҮЙЛДЭЛ салалтын суурь болсныг нуун далдалж, гэмгүй надаар туг тахиж, олонд хохирогчийн дүртэй үлдэх нь л дээ. Олны яриагаар “дэргэд минь бараг лаа бариад зогсож байсан” юм шиг л байна.
Ч.Ундрам аа! Чи өөрийнхөө ичгүүргүй, бусармаг, садар самуун, хөнгөн завхай явдлыг миний явдал болгон намайг харлуулж, өөрөө энхийн цагаан тагтаа болж үлдэхгүй ээ. Энэ ариун явдал уу? Та нарын ёс суртахуун номлож,өндөр төрийн хойморт залардаг гишүүний чинь тангараг, ёс суртахуунтай харшлахгүй юу? Чи ингэж ичгүүргүй худал ярьж буй учраас би ачлалт хүүгийн ёсоор тэнгэрт байгаа эцэг, эхийнхээ ясыг өндөлзүүлж, нэр хүндийг нь сэвтүүлэхгүй гэсэндээ энэ хугацаанд юуг тэсч тэвчиж, өнгөрүүлсэн талаараа ний нуугүй баримттайгаар дэлгэх болно. Миний эцэг, эх ямар хүмүүс байсныг, юу хийж бүтээснийг, ганц хүүгийнхээ амьдралын төлөө юугаа ч хайрлахгүй тэтгэн дэмжиж өдий хүргэснийг бэр нь болж байсныхаа хувьд биш юмаа гэхэд хүний ёс бодсон ч гэсэн чи мартах учиргүй.
Олон зүйлийг чинь эр нөхрийн хувьд өнгөрүүлж, хүүхдүүдээ элэг бүтэн өсгөхийн тулд бүх зүйлд “ДУУГҮЙ” байсан ч сэтгэлд минь гүн цочрол өгч, салахаар шийдсэн зүйлийн талаар чамд сануулах ёстой бололтой. Хэргийн эзэн чи “мартах” байтугай, энэ тухай яригдахаас үүрд ичиж амьдармаар. Садар самуун хэнбугай ч садарладаг эрээ өөрийнхөө гэрт авчирч,нөхөр хүүхдүүдийнхээ дэргэд эр, эмийн ажил эрээ цээргүй хийж байсан завхай түүх хэзээ ч дуулж байсангүй. Энэ явдлыг нүдээр үзснээс хойш сэтгэл гүнзгий шархалж, бодох тусам зүрх хөндүүрлэж, эцэст нь гэр бүлээ доромжлуулж, бие сэтгэлийн хүчирхийлэлийн золиос болсноо улам гүнзгий мэдэрч, үнэнг дэлгэх ёстойг ухаарлаа. Би олон жил сэтгэлдээ нууж, тэвчиж, мартах гэж хичээж явсан юм шүү. “Муу нуухаар сайн илчил” гэдэг болохоор одоо дэлгэх цаг нь болжээ.
1. Ч.Ундрам УИХ-ын гишүүн болохынхоо өмнө МУИС-д дэд захирал хийж байсан. 2019 оны 11 сарын 15-ны шөнө дунд. Гэртээ 2 хүүхэдтэйгээ ханиад хүрч, өндөр халуураад (улс орон даяар томуугийн А -гийн төрлийн вирус дэгдээд байсан үе) хэвтэж байхад үүдний хаалганы код дуугарч чи орж ирэх шиг болсон. Орилж хашгирахгүй болохоор нь ашгүй ганц удаа ч болов эрүүл ирж гэж бодоод буцаад зүйрмэглэх аядсан. Унтлагын өрөөнд орж ирэхгүй удаад, гал тогооны өрөөнд үл мэдэг чимээ гараад байхаар нь чамайг тасраад явж чадахгүй байгаа юм байх гэж бодоод босож очоод гал тогооны гэрэл асаатал нүдэндээ итгэхээргүй зүйлийг олж харсан. Эхнэр маань нэг танихгүй эрэгтэй хүнтэй шалдан, гал тогооны ширээ түшээд сэкс хийгээд зогсч байсан. Хоёулаа согтуу. Үнэндээ шоконд орж, зүүд мэт л санагдсан. Эхнэр маань гэртээ танихгүй эрэгтэй хүнтэй ёс бус үйлдэл хийж, адгуус шиг авирлаж байхыг нүдээр харах байтугай төсөөлж ч байсангүй.
Гэрэл асч, намайг зогсож байхыг хараад чи цочиж үүдний зочны 00-ын өрөөрүү орилоод гүйсэн. Би чамайг нэг алгадаад нөгөө нөхрийг барьж аваад балбачихсан. Айлын гэрт эхнэрийг нь эзгүйчилсэн завхай эр ум хумгүй хувцасаа эгэлдэрсэн болоод гутлаа ч өмсөлгүй, өвлийн хүйтэнд хөл нүцгэн, манай гэрээс зугтаж гарсан. Тэр эрийг гарсных нь дараа нэг утас дуугараад байхаар нь олоод хартал “Түмээ” гэсэн дугаар дуудаж байсан. Аваад чагнатал чиний зугаацсан (манайхаас хөл нүцгэн зугтаж гүйдэг) эрийн эхнэр нь байсан. Садар мунаг нөхөр ум хумгүй зугтахдаа утсаа орхисон тул эхнэрт нь бүх үнэнийг нь хэлээд тавьсан. Эхнэр нь “Ямар заваан юм”, “бузар амьтан” гэж орилоод л үлдсэн.
Энэ хооронд чи хувцасаа ашгүй өмсчихсөн, “ичсэн хүн, хүн ална” гэгчээр утга учиргүй хэрүүл өдөж, намайг хэлэх, хэлэхгүй үгээр доромжилж, агсарч надтай хэрүүл хийж эхэлсэн. Ээж рүүгээ залгаж, намайг зодлоо гэж хэлсэн. Бас миний хажууд аав руугаа залгаад “Цацка намайг зодлоо” гээд уйлж унжиж байсан. Худлаа яриад байхаар нь би утсыг нь булаагаад аавд нь манай гэрт сая болж өнгөрсөн үйл явдлыг хэлэхэд “яадаг ээж шигээ П вэ “ гээд утсаа тасалсан. Удалгүй ээжийнх нь дуудсан цагдаа ирж бид 2-ыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст аваачиж мэдүүлэг авсан юм.
Би ч үнэнээ хэлсэн, архи дарс уугаагүй, эрүүл байсан тул намайг цагдаа гэрт буцаасан. Чи үнэнээ хэлсэн эсэх нь эргэлзээтэй. Ч.Ундрам согтуу байсан учраас цагдаа эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх рүү ачаад аваад явсан.
Айл гэрийг эрээ цээргүй бузарладаг, мунаг эрийг сүүлд мэдсэн. Шөнө орой хүртэл хамтдаа зугаацаж, архидан согтуурч, манай гэрт ирж шалдан нүцгэн секс хийж байсан нөхөр бол МУИС-ийн ШУС-ийн захирал Д.Заяабаатар байсан юм билээ. Энэ хүн өнөөдрийг болтол МУИС-д захирал хийж, олон мянган оюутны өмнө хичээл зааж эрдэмтний дүрээр залрах ёс суртахууны эрхгүй гэж би хувьдаа үзэж байна. Ч.Ундрам түүнийг нэг бус удаа гэртээ авчирч завхайрдаг байсан бололтой.
Ч.Ундрам, чи ч гэсэн түүнтэй олон жил явалдснаа хүлээн зөвшөөрсөн,баригдсаныхаа дараа ч уулзаж, учирсаар байсан юм билээ. “Муу юм модон улбаатай” гэгчээр бидний амьдралыг нэг л өдөр орвонгоор нь сүйрүүлсэн хүмүүс бол Д. Заяабаатар, та хоёр.
Маргааш өдөр нь чи эрүүлжүүлэхээс гарч ирээд надаас уучлалт гуйсан. Чамайг УИХ-ийн гишүүнээр горилж буйг чинь мэдэж байсан учраас хүсэлтийг чинь хүлээн авсан.Гэр бүлээ цуцлуулбал УИХ-д өрсөлдөх нь лөөлөө болох болохыг чи хамгийн сайн мэдэж байсан. Чиний карьерыг бодоод би чиний тэнэглэл, мунаглалыг уучилж, өнгөрснөө ардаа үлдээж, цааш явья гээд 2-уулаа уг нь цаашаа алхсан. Чи ч хүссэн зүйлээ авч, УИХ гишүүн болсон.
Чиний надад барьсан “бэлэг”-ийг хэрийн эрэгтэй хүн харах байтугай сонсоод жигшил, зэвүүцэл нь төрнө. Над шиг тэвчиж, чимээгүй өнгөрөөх байтугай, гэнэтийн цочролоо барьж дийлэхгүй юу ч хийж мэднэ. Би үнэхээр цочирдсон хэдий ч тэр үед ухаанаа барьж, эрүүл саруулаар хандсан юм шүү.
УИХ-ын гишүүн болсноос хойш чиний надтай харьцах харилцаа, хандлага, гэр орондоо тавих анхаарал бүрмөсөн өөрчлөгдсөн. Юун нөгөө гэмт хүн гэлбэлзэх, эсрэгээр бүр намайг дээрэлхэж эхэлсэн. Чиний амнаас байнга “Чи ямар ч үнэ цэнэгүй”, “ажлаа өгөөд зайл” гэх доромж үг сонсоно. Намайг ядуу гуйлгачнаар байнга дуудаж, загинаж, омогдож, аархах болсон. Бүр хүүхдүүдийн минь дэргэд аавыг нь муулж, доромжилж, гутаана. Уг нь 14 жилийн өмнөх миний сонголт ээжтэйгээ өссөн, жирийн нэг охин байсан юм шүү. УИХ гишүүний эрх мэдэл, алдар нэр, баян хадам аав аль нь ч байгаагүй юм. Аав нь гэнэт баяжаад, өөрөө гишүүн болоод ирэнгүүт хажуу дах хань ижил нь гологдож эхэлсэн юм шиг байгаа юм. Чи өмнөхөө бүгдийг үгүйсгэж, намайг гутаах далд сонирхол нь улам тод болж, завхайрлаа зөвтгөх бүх зүйлийг эрх мэдлээ ашиглан хийж байгаа, цаашид ч хийнэ гэдэгтээ итгэлтэй байгаа бололтой.
“Аальгүй авгай гэрийн шившиг” гэдэг монгол ардын зүйр үгийг сайн цээжлээрэй. Садар самуун, эрээ цээргүй завхайрлыг албан тушаал, нэр алдарын оргилд хүргэх “шидэт дохиур” , түүндээ хүрэхийн тулд хэнийг ч өвөртөө оруулдаг, ордог байдлыг чинь эрүүл ухаантай хүмүүс жигшинэ. Тийм хүмүүс чиний эргэн тойронд, дээдсийн хүрээлэлд цөөхөн байж болох ч жирийн хүмүүс бидний дунд харин ч олон байдаг юм шүү. Яг үнэндээ, чиний ЗАВХАЙ ЗАЙДАН ЯВДАЛ-ыг олон жил тэвчлээ. Өмнө нь жирийн нэг бүсгүйн алдарт хүрэх зам гэж “өршөөл нигүүлсэл”-ээр харж, уучилсаар ирсэн бол одоо чи аль хэдийн нийтийн анхааралын төвд орж , ёс зүй үлгэрлэн барих, хэрэгжүүлэх төрийн түшээ болжээ. Монгол төрийн өндөр суудлыг чам шиг завхай хүүхэн зайдалж, өргөн олноо хуурч байгаад үнэндээ гутарч байна.Чиний сонгогчидоо хууран мэхэлж байгааг, чиний худал төрхийг, чиний ёс бус зүйлийг гэрчилж, таниулах нь нэг ёсны надад оногдсон “бурхны даалгавар гэж би ойлгож байна. Надад чам шиг худал ярих, хууран мэхлэх араншин байхгүй.
2. Миний хувьцаа эзэмшдэг компани болох “Хөнгөнбетон”ХК эцэг, эхээс минь өртэй ирснийг чи сайн мэдэж байгаа. Цагтаа, энэ компани чи биднийг олон жил тэжээж, чи ч бал бурмыг нь надаас илүү хүртсэнсэн. Азаар, чиний аавын нүүрсний уурхай ажилд орж бүгдээрээ л баярлацгаасан. Удалгүй би аавын чинь “Саруул шилтгээн консракшн ”ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож, их хичээж ажилласан. Гүйцэтгэх захирлын гэрээг аавтай чинь байгуулж, ашгийн 20 хувь хүртэхээр тохирсон. Би ч баяртай хүлээж авч, дотроо тоо бодож 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орно, 140 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийх юм байна, үүнээс 20 хувь нь 8 тэрбум төгрөг болох юм байна. Би, компаниа хүнд асуудлаас гаргачих хангалттай мөнгө олох юм байна гэж бодож, чиний болон хүүхдүүдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Ажил төлөвлөсөн ёсоор сайхан явж байтал миний “Хөнгөнбетон” ХК-ны ХАС банкнаас авсан өр шахагдаж, би ааваас чинь зөвшөөрөл авч 3.7 тэрбум төгрөгний хөрөнгийг Хас банк болон бусад өр төлбөрүүдэд өгч гал намжаасан. Бас өөрийн хувь хүнтэй холбоотой 1.6 тэрбум төгрөгийг мөн л аавын чинь зөвшөөрлийн дагуу гаргаж асуудал шийдсэн. Мэдээж зүгээр аваагүй.Төлж ч байгаа.Өнөөдрийг болтол манай “Хөнгөнбетон” ХК нь танай аавын “Саруул шилтгээн констракшн” ХХК-д бараа материал нийлүүлж, өглөгөө багасгасаар яваа.
Энд тодруулж, нэмж хэлэхэд би хажуудаа хоёрдугаар гарын үсэг зурах эрхтэй санхүү эрхэлсэн захиралтай ажилласан. Тэр нь хадам аав Ч.Чинбатын дүү. Бид хоёр зэрэг зурж байж гүйлгээ хийдэг, зарлага гардаг журамтай байсан учир чиний хэлээд байгаа шиг “хулгай хийх” боломж надад байгаагүй юм. Байсан ч би тийм зүйл хийхгүй. Чи түүнийг маш сайн, мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Төсөл дуусахад миний хүртэх ашгаас дээрх тооцоо хасагдахаар ярьж тохирсон юм. Би дээрхи тусыг санаж, аавд чинь 22-ын товчооны төв зам дагуу, одоогийн зах зээлийн үнэлгээгээр 4 тэрбумд хүрч буй 4 га газраа үнэгүй өгье гэж хэлсэн байсан. Байдал ийм дээрээ тулсан тул одоо харин үнэгүй өгч чадахгүй, өрнөөсөө хасч тооцуулна, аавтай чинь ч энэ талаар тохирсон байгаа. Аав чинь миний энэ газрыг 2020 оноос ашиглаад Био септикын үйлдвэр барьсан байгааг чи мэдэж байгаа. Мөн би өөрийнхөө хувьцааг нь эзэмшдэг “Хөнгөн бетон” ХК-ийн өр төлбөр дуусчихвал “Саруул шилтгээн констракшн” хотхоны нэмэлт санхүүжилтэнд барьцаа хөрөнгө болгож ашиглуулая гэж хүртэл хэлж ярьж, нэмэлт санхүүжилт хөөцөлдөж явж байсан юм шүү. Уг төсөл мөнгөгүйгээс зогсонги байдалд орж би гүйцэтгэх захирлын хувиар 40-50 тэрбумын үнэлгээтэй өөрийн хувьцаа эзэмшдэг “Хөнгөнбетон” компаний газар, үндсэн хөрөнгийг барьцаалж мөнгө босгож, төсөлдөө нэмэр болох гэж сэтгэл, зүтгэл, гаргаад явж байхад хулгай хийсэн хэмээн харлуулж явдаг ямар аймар хүүхэн бэ. Яг үнэндээ чамайг завхайрч явахад би ар гэрээ тэжээх үүргээ хэнд ч нялзаахгүй, үр хүүхдээ асарч тойглоод хамаг цагаа өнгөрөөдөг байсан шүү. Ямар сайндаа айлын хүүхдүүд ээжээ гэж уйлдаг бол миний хүү ааваа гэж уйлдаг байлаа. Одоо ч 9 настай том эр болж.
Энд зориуд тэмдэглэн хэлэхэд, би компаниа өр ширнээс гаргах гэж зүтгэсний учир бол миний хувьцаа эзэмшдэг компани сайн явбал бидний дундаас гарсан хүүхдүүдэд өр ширгүй сайн хөгжсөн компани өвлөгдөн очих юм шүү дээ.
3. Эцэст нь чи бол хүчирхийлэгч гэдгийг баримттайгаар хэлье. Архи их ууна, уухаараа орилж хашгирна, агсарна, хажууд нь насанд хүрээгүй хүүхэд байгааг үл тоож , хараалын үг урсгана, өсвөр насны охинтой байж согтуу танихгүй эр гэртээ авчирч эр эмийн ажил хийнэ, бас хүүхдүүддээ гар хүрнэ. Хүүхдүүд чинь чамаас их айдаг болсон. Хүүхдүүдтэйгээ чи харьцаж чаддаггүй, хүүхдүүдийнхээ юу хүсч, мөрөөдөж байгааг мэдэхгүй, хүүхдүүд чинь чиний хайранд биш чиний өмч мэт “шоронд” амьдарч байна. 2021 оны 4 сарын 26-нд архи уусан үедээ хүүгээ чи айлгаж зодсон, би маргааш нь цагдаад дуудлага өгч нэр нүүрээ бодоод болино байх гэж бодсон ч дуудлагаар ирсэн цагдаа чамайг биш намайг баривчлаад явсан. Учир нь УИХ-ын гишүүн халдашгүй дархан эрхтэй учир цагдаа нар яаж ч чаддаггүй юм билээ. Би 3 цаг эрүүлжүүлэхэд суугаад гарч ирээд гомдлоо бичиж өгсөн боловч чи эргээд намайг дарамталж, надаар бичиг хийлгүүлж, би худлаа ярьсан болж тус хэргийг хаалгуулсан. Уухаараа ямар зан авиртай болдог талаар охин чинь хүртэл бичлэг хийгээд хадгалсан байна билээ. 2022 оны 4-р сарын эхээр чи охиноо бас зодсон баримтыг би энд баримт болгон тавьж байна. Энэ талаар би 108-д хүүхдийн хүчирхийллийн талаар дуудлага өгсөн боловч чи бас ирээгүй, зүгээр утсаар яриад өнгөрсөн. Энэ хэргийг дээд шатны байгууллагууд нь хэрэгсээгүй. Цагдаа, УИХ гишүүнд хэрэг үүсдэггүй юмаа гээд хэрэгсээгүй. Би дахин гомдол гаргана. Асуудлыг олон нийтийн анхааралд хүргэж, эцсээ хүртэл явна. УИХ-ын гишүүний дархан эрхийн доор миний хоёр хүүхэд хүчирхийлэгчийн гарт өнөөдрийг хүртэл цуг байсаар байна. Ийм бусармаг зүйлийг өөрөөрөө эцэслэж, хүчирхийлэлд байдаг мянга, мянган зүрхийг хамгаална.
Би, өнөөдөр эрх мэдэлтэй, мөнгөтэй хүний эсрэг хүүхдүүдийнхээ төлөө, тэднийхээ эрхийн төлөө, эцэг хүний хувьд, шударга үнэнийг тогтоохын төлөө тэмцэж байна. Шүүхээр гэр бүл цуцлуулахад УИХ-ын гишүүний дархан эрх, нүүрсний мөнгө нөлөөлөхгүй гэж бодож байна. УИХ-ын гишүүн хүүхэд хүчирхийлсэн нь баримтаар нотлогдож байхад цагдаа яаж ч чаддаггүйг биеэрээ үзлээ. Би бие махбод, сэтгэл, оюунаараа хүчирхийлүүлж, завхай зайдан явдалд гэр бүлээ алдсан ч нийгмийг эрүүлжүүлэхэд эрх мэдэлтэн, мөнгөнийхэнтэй тэгш бус гараан дээрээс
үнэн, шударгыг тогтоолгох гэж буй монгол улсын жирийн иргэн, хүүхдийнхээ төлөө шүүхэд заргалдах гэж буй жирийн нэг эцэг байна.
Би шударга, хараат бус шүүхийг хүсч байна. Үндсэн хуулийн 14-р зүйлд заасан, “Хүний эрхийн түгээмэл тунхаг”-т язгуур эрхийг тунхагласан тэр л зүйлийг, нийгмийн харилцаанд буй тэгш бус, албан тушаалын давуу байдлыг устгаж, хүн гэх эрхэм оршихуйг хүндэтгэдэг болгохын төлөө өөрийн нэр төр, алдар хүндийг золин байж, айж эмээх, сүрдүүлэг, доромжлолыг үл огоорч дуугарч байна. Нэг нь илүү эрх мэдэлтэй, буруутай нь илт байхад цагдаад очиж шалгуулдаггүй, дархан эрхтэй УИХ гишүүн. Нөгөө нь ямар ч эрх мэдэлгүй, хувиараа бизнес эрхлэгч жирийн нэг монгол залуу хоёр эн тэнцүү бус гараан дээрээс шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх гэж байна.
Зүй нь монгол улсын иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ёстой, энэ зарчим над дээр анхнаасаа үйлчлэхгүй байна.
Иймд, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ёс зүйт төрийн түшээ болох эрхэм гишүүнийг УИХ гишүүний халдашгүй дархан эрхээс түдгэлзүүлж, тэгш байдлыг хангаж өгнө үү? хэмээн УИХ-ын гишүүд, Монгол улсын Ерөнхийлөгч, Монгол улсын Ерөнхий прокуророос хүсч байна.
Мөн үйлдэл, үг нь зөрөөтэй, гэр бүлийн ариун ёсыг умартагч, садар самуун явдлаар ажил үйлсээ тордож,албан тушаал, эрх мэдэлд хүрэх гишгүүр болгогч УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудлаар нийт монголын ард түмнээсээ дэмжлэг хүсч байна. Та бүхний сонгосон эрхэм гишүүдэд хүртэл нь энэ мэдээллийг түгээж өгөхийг чин сэтгэлээсээ хүсч байна.
Бид, УИХ гишүүнийг сонгож болдог бол бас буулгаж чаддаг байх хэрэгтэй. Ард түмэн хүчтэй юу? албан тушаалтан хүчтэй юу ? гэдгийг харах цаг ирлээ.
Хүндэтгэсэн: Монгол Улсын иргэн, хоёр хүүхдийн эцэг Б.Наранцацралт
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
203.91.119.156
Яаанаа ийм эх хүн байх уу? 2 хүүхэд нь яаанаа. Энэ заваан хүүхнийг Их хурлаас хурдан буцааж татаач ээ?.
Хариулах122.201.22.237
ДАЛАЙН ЗАЯА ГЭНЭ ҮҮ ХЯТАД ЮМУУ ЭНЭ УНДРАМ БАС ХЯТАДЫН ХОЛЬЦТОЙ ГЭСЭН ҮҮ
Хариулах122.201.22.237
Монголд ЭРЧҮҮД ҮНЭН ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ БОЛСОН. ЗҮТГЭЖ ЗҮТГЭЧИХЭЭД ЭЦЭСТ НЬ ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ НИЙЛЭЭД ХӨӨГӨӨД ГАРГАДАГ ЯНХАНУУД ИХ БОЛСОН ИЙМ БУЗАР ЯНХАНУУДТАЙ ХАТУУ ТООЦОО ХИЙХ НЬ ЗӨВ. ЭРЧҮҮД ГУДМАНД ХӨӨГДӨЖ ГАРААД АРХИЧИН ХОГ УХСАН ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ АМЬДРАЛААР ЗҮЙЛ ДУУСАЖ БАЙГААГ ЗОГСООХ ЦАГ БОЛСООН.АРХИЧИН АВГАЙ НАР ЯНХАНТААД ХҮНИЙ ХҮҮГИЙН АИЬДРАЛЫГ ҮГҮЙ ХИЙЖ БАЙГААГ ТАСЛАН ЗОГСОО.УИХ-ын ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТАТГАЛЗУУЛАХ НЬ ЗӨВ ШҮҮ ДЭМЖИЖ БАЙНА.
Хариулах202.21.108.201
гэр бүлийнхээ заваан амьдралыг бусдад битгий танилцуулаад бай хэнд хамаатай нь
Хариулах64.119.24.116
Үнэн болоод шүүхээр гэр бүлээ салгах өргөдөлөө өгөөд явж байсан байна ш тээ нөхөр нь ичиж амьдар Ундрам эмгэн минь
Хариулах66.181.161.75
U.I.H ergvvlen tatdag bolmoor bn
Хариулах192.82.67.68
яг үнэндээ ЭР хүн ч далд хүчирхийлэлд амьдарч бн
Хариулах192.82.69.23
Huuhduudde huchirhiileed duudlaga uguud bhd ygd tootogguim be ter baiguullaguud ni.
Хариулах31.10.166.210
Salsa ger buliin zavhai ohin yum bna gej oilgoloo.Daraa n Anujin shig tursun etseg n hurungujinguut n ochij naaldaad Nuhruu kampanid n oruulsiim bn.saindaa ch bish nuhur n ashig sonirholoos bolj sale chadahgui 2 tard zavhairch yavaad salahdaa bulaigaa delgejee. GEENDEE CH BII GOONDOO CH BII.
Хариулах66.181.161.39
Buruugui hunig burutai bolgdog bolohor bichlegee gargsn,tegehgui bol term emiin tald oroh ayultai,ene sain ilchlel zz
Хариулах66.181.161.39
Zavaan buzar huuhen be,bi CH emegtei gehdee ihenh mngo,horongtei emegteichud,ondr alban ajiltai Mongol ,gadnihtai suusnguud iim zavaan bdgiig medne,tedni neg huuhen l bn.baliar hog be,zz
Хариулах59.102.108.120
Худлаа инээсэн хүүхний бузарыг ИХ сонгогдох гэж байхаас нь л бичээд байсан, гишүүн болоод нэмээд архаг архичин, нөхөр хүүхдээ хүчирхийлэгч болж . Нууц амрагууддаа албан тушаал бэлэглэдэг Мэнгэт Нямдорж, Солонгост хүүхний өгзөг базсан Одбаяр, Анандбузар….. хариуцлага тооцдоггүй хөхүүлэн дэмждэг Монголын тогтолцоо Ундрам мэт хүүхнүүд албан тушаал, байр, машин… бие үнэлэх, мөнгөтэй хүний хүүхэд гаргаж хангалуун амьдардаг садар эмсүүд болоод бна. Эмсүүд нь садарлаж, архичин болно гэдэг үндэсний сүйрэл.
Хариулах122.201.22.237
Бузар авгайг эргүүлэн тат ийм бузар эр хүнийг доромжилсон хөөсөн туусан гудманд гаргасан төчгөөн авгөй нар байдаг шүү.Хамгийн хамгийнаар ҮСЧИНГҮҮД
Хариулах202.9.40.134
ЭГҮҮЛЭН ТАТ. БУЗАР МАН БҮГД ИЙМ ГИШҮҮДТЭЙ. ҮХЭЛ ХАНХАЛСАН САДАР АВГАЙ.
Хариулах202.126.88.161
Бидний толгой дээр ийм л хүмүүс суучихаад сошиалаар удирдуулж нэр хүндээ цэвэрлэхийн тулд ажлаа хмйж бгаа гэмгүй хүмүүс ,гэмгүй аж ахуйн нэгжүүдээр туг тахичихаад архи мөнгөндөө хахаад сууж бна шүү дээ ..
Хариулах192.82.92.42
Ганцхан угэндээ л танигдах тэнэг хуухэн байлааштээ, нам нь менге авч байвал хэн гуай нь ч дэвшиж байдаг дампуу газар. УИХ энэ байдлаар тармаар юмдаа. МУИС -д шалгалт оруулж, дампуурсан этгээдуудийг Терийн ордноос авчирж хариуцлага тооцох хэрэгтэй. Еронхийлогч хавьд олноор байх шив.
Хариулах66.181.166.137
ээ зайлуул. ийм амьтан байжээ. Тэр Далайн Заяа ч бас олон хүүхнүүдтэй хүндээ
Хариулах66.181.166.137
1003022
Хариулах202.55.191.194
za estoi yu unshchihwaa live hiigeed utasniihaa dugaaraa vldeegeerei
Хариулах192.82.86.68
Mongo huniig iim l bolgodog
Хариулах64.119.16.166
Emegteu ymar ch baisan ИХ aas buuh heregteu . Yagaad ch iim hun bidnii deer bauh yosgui!!!!!!!!
Хариулах192.82.88.3
Иргэн хүнийхээ хувиар ийм увайгүй эхнэрээ УИХ гишүүн болохоос нь өмнө илчлэхгүй яасан юм бэ? Улс эх орноо том хохироолоо доо гэж нөхөрт нь хэлье дээ
Хариулах202.126.89.184
Ххха
159.146.18.143
Budnii nogoo hundleed deedleed bdag huuli batlagch hamgiin shildeg geh humuus, yg unendee bol ene ih hural geed bga alban tushaald yagaad shunan ulairdagiig bi huvidaa ingej bodoj bna ih hurald zovhon ongo mongo, erh ymba, alban tushaal ner hund gorilogsod buur ulairch shunaj mongoor zodoj ordog ted bol ard tumenee ochuuhen todiich bodohgui zovhon 1.mongo 2.erh ymba 3 aldar ner ed nar iim l uchiraas ymarch ichih bulchirhai baihgui hun hog bolson lalaruud zovhon ooriigool bodoj end suudag bolhois ard tumenee gesen setgel henees ni ch gardagguid l bna shde bi oron shorond zovj zuderch yvsan negen ter muu helegddeg shorond hamgiin saihan hun chanar ninjin setgel negniige gesen zan haragddag ym shu ter MUU SHOROND lav l ene hediin hajuud halhiin saihan eriin haligiatai hogjoontei hunleg zang harj bno Aa ed nar bol zovhon amin huviin erh ashig ed mongo l harna dan hun hog nar bugdiig ni buudchih aaviin huu mod garnaa hun hognuuda
Хариулах192.82.71.39
Бузарууд нүднээс хурдан далд оруулаач. Ийм юмсуудыг толгой дээрээ залах гэж. Хурдан зайлуулаач. Ямар стресстэй амьдруулдаг лаларууд вэ
Хариулах150.129.140.95
Yamar muuxai emegtei be, er xunii xubid yostoi sain noxortei xun bna, iim zuiliig tebchix er xun barag baixgui dee, unexeer xelex ug alga, iim xun toriin ajil xiij chadax uu,
Хариулах202.126.89.229
Ээ нүдний булай, ер нь төрд ийм л хүмүүс шургасан байдаг юм биш үү, тэр Архангайн хэн билээ нэг нөхөр бас гээд олон хүн бгаа байх шүү.
Хариулах192.82.84.221
Ийм балай бузар ,завхай авгай тр хуралын гишүүн болох гэж дээ!Хурдан зайлуул !
Хариулах66.181.177.110
Дарга сайд гишүүн болчихоороо ааш авир садар самуун нь дийлэхээ бол их юмаа төрийн ордонги бузарладаг эр эмэгтэй янханнуудыг зайлуулаачээ
Хариулах192.82.83.111
Xarin tiimee
24.144.226.88
мэдрэл авгай бэ нөхөрөө дээрэлхээд сурчихсан Нөхөр нь харин дажгүй залуу байна даа ичмээр юмаа зайл энэ мэдрэл авгай
Хариулах202.9.47.20
МАН ийм хүнийг яадаг юм болоо арга хэмжээ авахгүй дээ гэр бүлийн асуудал гээд бусад оронд дор нь хөөгөөд явуулна даа
Хариулах103.229.122.242
Anujingiin uruusun dugui yum bnshd. UIH gishuun emegteichuuded tsenzur gej bnuu? Evguin bee tusuulj ch chadahguinee
Хариулах211.215.173.161
Жинэхэнэ завхай авгай байна Юу н УИХ гишүүн абэ.Юугаараа үлгэрлэхэд бэ.Хурдан огцруул
Хариулах64.119.20.250
Даанч дээ. Сүрхий их мэдэмхийрч цэцэрхээд байдаг ч хуурмаг дүр нь царайн дээр нь бичээстэй байдаг хүн дээ. Хөгжлийн банкны хэрэг босоход яалаа. Бас их сургуулийн дэд захирал байсан гэнэ үү!!! Тэр ариун дагшин өргөөний юу!!!
Хариулах139.5.219.253
Энэ авгай чинь архичин завхай янхан юм байна шүү дээ. Ийм ёс зүйүй янхан төрийн сэнтийд залчихаад байдаг ямар тэнэг ард түмэн бэ?. Их хурлын гишүүний халдашгүй эрхийг хүчингүй болгоё!!!. Яахаараа энэ янхан халдашгүй байдаг юм.
Хариулах202.9.40.67
ЭНХРИЙ ХАЙРТАА АХИН ДАХИН СОНГОДОГ СОГОГТОЙ СЭТГЭЛГЭЭТЙ НӨХДҮҮД ЮУ ОЙЛГОЖ БАЙДАГ БОЛ?
203.91.115.54
МАНайхнаас их юм гарна.
Хариулах45.117.35.67
Гэр бүлийн эр эм 2 сайдаж муудах, хэрэлдэх байдаг л зүйл. Салж сарних дээрээ тулсан ч эхнэр хүүхдээ бичлэг хийж, гэр бүлийн асуудлаа сошиалд тавина гэдэг олигтой эр хүний хийх ажил биш дээ. Мэдээж эхнэрт нь асуудал бсан л байх, шүүхээр шийдэж болдоггүй асуудал уу, эсвэл шантааж хийх зорилготой юм болов уу.
Хариулах202.179.21.204
Монголд эр хүнийг дор үздэг болсонтой холбоотой яанаа МАН ийм л завхай хүүхнээр их сургуулийн ззахирал УИХ нэрийг нь дэвшүүлдэг үнэн бузар нам юмаа.энэ намаар улс төрөөр явхад эр эмгүй архи ууж согтуурдаг гэдэг нь үнэн болж таарлаалдаа.гэр бүл үймүүлж айлын эхнэрийг гэрт нь согтуу ирж ёс бус хандсан тэр бузар эрийг ажлаас нь чөлөөлж гудамжинд гаргаач ямар ичих нүүргүй болчихсон байдаг байна.
66.181.191.133
Бузар хүүхэн юмаа. Даруй эргүүлэн татах хэрэгтэй.
Хариулах88.174.68.35
Энэ улсын их хурал болон төр түшилцэж яваа хүмүүсд ,шалгуур тавьдаг байх хэрэгтэй.Ийм ёс зүйгүй хүмүүс төр барьж байна гэхээр !!!!!!!
Хариулах95.145.85.141
pee ugh-iin gishuunee ch ald turd iim buzar gichii baihaar cls yaaj oodlohob dee nobs
Хариулах95.145.85.141
mongonii shunaltai buzar zabhai abgai
Хариулах66.181.161.77
Энэ завхай заваан авгай Төрийн дээд эрх барих УИХ д байх эрхгүй. Эргүүлэн татах хэрэгтэй .Янхан архичин юм байна л даа.
Хариулах202.9.40.218
Mungend tsadsan shunalt ynhanuud ingej er huniig zovoodog uom.Ynjingaajid gj ynhan bn Hunii nasaara hudelmer hiisen hurengiig avaad.ner hundeer n togloson ynhan Undram ch mun adil.
Хариулах59.153.86.94
ёо юу уншчихваа
Хариулах202.126.89.23
Ulaan sogtuu bur mergejiliin orilj agsam taviad sursan yum bn shd
Хариулах81.100.173.83
Pee yasan aimaar khuukhen be. Narantsatsraltiin aav eej bol ikh khudulmurts khumvvs baisan shvv . Eej ni Uilver khudaldaanii Gavyat ajiltan , aav ni Suunii Bayarkhuu gej aldartai saikhan setgeltei khun baij bilee. Undram gishvvn gej yadag khog novshtoi suugaa ve yamar azgui um be
Хариулах192.82.83.111
Xarin Tiim shvv zaluugin aaw Eej ni saixan ulsuud bsn gedeg vu ch Vgvi hvn ene awgaitai suugaagvi boltoi
64.119.22.147
Энэ хүүхнийг эргүүлэн татах хэрэгтэй ямар хүн ийм юм хийх вэ дээ аоай юмаа
Хариулах202.126.90.72
Рээ согтуу эмийн бузар
Хариулах202.126.89.23
zavaan avgai be.
Хариулах202.126.88.158
Pee yu unshchihvaa
Хариулах