​ Сайд аа, үнэнээрээ явбал үхэр тэргээр туулай байтугайг гүйцнэ шүү

Moderator
2022/12/02

“Эрчим хүчний сайдыг амандаа орсноо хамаа намаагүй чулуудаж байдаг” гэж ард иргэд хэлдэг нь бас ч үнэний ортой аж. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө “Айлд өрхүүдийн шөнийн цахилгаанд хөнгөлөлт үзүүлэх боломжгүй” гэж ард иргэдийг бухимдуулж байв. Тэгтэл 11 дүгээр сарын 1-нээс эхлээд 10 мянган хүн амтай сум, суурин болон нийслэлчүүдэд шөнийн цахилгаанд нь хөнгөлөлт үзүүлээд эхэлчихсэн.

Нөгөөтэйгүүр ААН-үүдийн хэрэглэсэн цахилгааны үнийг нэмэгдүүлж, айл өрхийнхийг одоохондоо хэвийн байлгаж байгаа. Энэ тухай ЭХ-ний сайдтан нэг их юм мэддэг, эрх бүхий хүний дүр эсгэж “Эдийн засаг сайжиртал айл өрхийн эрчим хүчний тарифыг нэмэхгүй...” гэж ирээд л бас ПОПОРМОР аядав.

Эрх мэдэл нь ч хүрэхгүй, өөрөө шийдвэр гаргачихдаггүй байж олныг баярлуулж, гомдоосон үйлдэл гаргахгүй зэгсэн нухацтай бай гэж эрхэм сайдад иргэд, сонгогчид нь үг дайж буй сурагтай.

Товчхондоо бол эрчим хүч гэдэг Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн нэг баталгаа. Тийм байхад зах зээлийнх нь зарчмаар эртхэн шиг шийдэхийн оронд өөх ч биш булчирхай ч биш зүйл яриад байвал өнөөдөр өрнөөд байгаа дизель түлш, автобензин асуудал шиг болж нүглийн нүдийг гурилаар хуурсан явдал болно. Тиймээс шударга нь дээр. Тэгээд ч Монгол Улсын ард иргэд хямд эрчим хүч хэрэглэдэг гэж бусад улс орныхон хэлдгийг бодчиход гэмгүй л юм. Тэгээд ч зовлонгийн түргэн жаргалын удаан гэдэг шүү дээ.
Тэгээд ч Их хурлын дарга хүртэл "Хуралдааны үеэр зүй зохисгүй үг хэлдгээ болих учиртай. Хоосон маргалдах, баталгаагүй мэдээллээр олныг төөрөгдүүлэх, хэт мэргэн хүн болох гэж оролдох нь өөрийнхөө болон парламентын нэр хүндийг унагаж байна. Гишүүд хэлэх үгээ өмнө нь сайн бэлдэж баймаар юм. УИХ-ын гишүүд гарцаагүй чухал, үндэслэлтэй саналаа хэлдэг болмоор байна. Бэлдээгүй зүйлийг дэмий ярьж цаг үрэх хэрэггүй” гэж сануулаад байгаа шүү.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна